Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм

Олон улсын шатрын холбооноос /ФИДЕ/ “Шатрын эрх чөлөөний хөтөлбөр”-ийн хүрээнд хүмүүжигчдийн Ази тивийн шатрын аварга шалгаруулах хоёр дахь удаагийн цахим тэмцээн 2026 оны тавдугаар сарын 21-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд Монгол Улсаас хүмүүжигчдийн эрэгтэй хоёр, эмэгтэй нэг баг, өсвөр насны ангилалд нэг баг амжилттай оролцлоо. Тэмцээнд БНЭУ, Сингапур, Киргизстан зэрэг орны 25 багийн 102 тамирчин өрсөлдсөнөөс,
- Эрэгтэй болон эмэгтэй баг тус тус тэргүүн байрт шалгарч, хос алтан медаль хүртэв.
- Мөн сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагын өсвөр насны хүмүүжигчдийн баг хүрэл медаль хүртлээ.







