
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан үрэлжилж байна.
Засгийн газраас өргөн барьсан “Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай” хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явууллаа. Улмаар санал хураалтад оролцсон гишүүдийн 69.5 хувь нь дэмжсэн тул уг хуулийн төслийг эцэслэн баталлаа.
Уг хуулийн төслийг өмнө нь буюу өнгөрөгч 7 хоногт УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдэхдээ гишүүпийн олонх дэмжээгүй тул санаачлагчид нь буцаасан байдаг. Гишүүд дэмжээгүй шалтгаань нь Улсын нэгдсэн төсвийн гадна дахин гадаад зээлээс бүрдэх төсвийг бий болгох гэж байна. Эдийн засагт хортой гэж тайлбарласан ч угтаа Хотын дарга асан Х.Нямбаатарын “20 минутын хот” гэх гол концепц болох сэлбэ дэд төв байгуулах төслийг зогсоох зорилготой байсан нь эцэстээ харагдсан. Тиймээс Засгийн газар энэ 7 хоногт төслөө яаран боловсруулж, Сэлбэ дэд төвийн төслийг хасаж, Эрдэнэбүрэнгийн УЦС, Алтан ширээ дэх Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг үлдээж хуулийн төслөө яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-ын даргад өргөн барьсан нь ийнхүү өнөөдөр “улаан гэрлээр” батлагдаж буй юм.







