ЗГХЭГ-ын Дэд дарга Д.Цолмонг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар томиллоо

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 32 дугаар байр 3 давхарын дугаар тоотод гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр (2026.05.09) 08:58 цагт ирсэн.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 56 метр.кв 3 өрөө байрны зочны өрөөний дотор хэсэг, эд хогшил шатаж байсныг бүрэн унтраасан.
Тухайн гал түймрийн голомтоос 22, 86 настай хоёр иргэнийг аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгсөн.
Бичлэгт гарч байгаа бага насны хүүхдийг мөн эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн бөгөөд биеийн байдал хэвийн байна.
Онцгой байдлын ерөнхий газар







