
Монголын оюутны спортын наадам 1 сар гаруй хугацаанд зуны спортын 14 төрөл, өвлийн спортын 1 төрлөөр медалийн эздээ тодрууллаа
Наадмын нэгтгэсэн дүн мэдээллийг хүргэе








- МУИС 52 оноогоор тэргүүлсэн бол
- Мон-Алтиус ДС 55 оноогоор
- МУБИС 71 оноогоор
- АШУҮИС 107 оноо
- ДХИС 110 оноо (медалийн чанараар)
- ҮБХИС 110 оноо шалгарсан бна.
Эдгээр 6 сургуульд наадмын хүндэт өргөмжлөл, цом, медаль гардуулсан ба Монголын оюутны спортын холбооноос тусгайлан мөнгөн шагналын урамшуулал олгожээ.






Түүнчлэн ХААИС, Этүгэн ИС-ийн баг тамирчид наадмын бүх төрөлд баг тамирчдаа оролцуулсан байна. Наадмын үеэр амжилттай ажилласан сэтгүүлч нар, эмнэлгийн болон сайн дурын ажилтан, цана, таеквондо, хөнгөн атлетикийн спортын холбоодын удирдлагад Монголын оюутны спортын холбооноос өргөмжлөл, тусгай шагнал гардуулжээ.














“Түмэн эх чуулга”-ын байранд явагдсан уг наадмын хаалтын үйл ажиллагааны ёслолын тайзнаа Дуучин Б.Анужин ая дуугаа өргөсөн юм. Мөн “Түмэн эх чуулга”-ын уран бүтээлчид Монгол өв уламжлал, онцгой соёлыг тээж яваа урлагиийн үзүүлбэр, тоглолтууд хүндэт зочид, төлөөлөгч, оюутан тамирчдад толилуулсан нь гоёмсог байлаа.














