
2026 оны 05-р сарын 01-ний 20 цагаас 05-р сарын 02-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн өмнөд болон зүүн хэсгээр үүлэрхэг. Шөнөдөө говийн бүс нутгийн өмнөд хэсгээр,өдөртөө Хэрлэн голын хөндийгөөр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -4…-9 градус, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 0…-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4…+9 градус, бусад нутгаар -1…+4 градус дулаан, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +10…+15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар +19…+24 градус, бусад нутгаар +14…+19 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 0…+2 градус, өдөртөө +15…+17 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -1…-3 градус хүйтэн, өдөртөө +13…+15 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -2…-4 градус хүйтэн, өдөртөө +12…+14 градус дулаан байна.







