
Монгол Бөхийн Өргөөнд ээлжит Улс, аймаг, сумын цолтой хүчит бөхийн барилдааны гурвын даваа эхэлж тайлбарлагч гурвын давааны ам авсан байдлыг сонордуулав.
“Хүчит бөхийн барилдааны гурвын даваа эхэлж, зүүн талын тэргүүн магнайд гарч ирсэн Увс аймгийн Ховд сумын харьяат “Сүлд спорт хороо”, Хемон констракшн ХХК-ын бөх Монгол Улсын гавьяат тамирчин, Улсын дархан аварга Н.Батсуурийн цолыг Үндэсний бөхийн улсын ахлах засуул, улсын бөх цоллооч Түвдэнгийн Хэнбат дуудахад бэлэн боллоо”… хэмээн үзэгчдийн алга ташилттай зэрэгцэн Т.Хэнбат засуул цолоо дуудаж эхлэх нь нэн таатай сайхан.
“Хөрөг” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Үндэсний бөхийн улсын ахлах засуул, улсын бөх цоллооч Т.Хэнбатын бөхийн засуул болсон эгэл түүхийг уншигч, үзэгч та бүхэндээ хүргэж байна.
-Сайн байна уу сайхан хаваржиж байна уу? Та манай уншигчдад өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулна уу?
-Сайн байна уу? Намайг Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат Үндэсний бөхийн улсын ахлах засуул, улсын бөх цоллооч Т.Хэнбат гэдэг.
-Ярилцлагаа таны бага наснаас эхэлье
Миний аав ээж хоёулаа багш, сэхээтэн хүмүүс байсан. Багаасаа хурдан морь унаж өссөн эрийн гурван наадамдаа дуртай дуу дуулах дуртай янз бүрийн арга хэмжээнд оролцох дуртай хүүхэд байсан.
-Бага байхдаа бөхийн спортоор хичээллэж, барилдаж байсан уу?
-Тухайн үедээ Чөлөөт бөхөөр хичээллэж байсан айхтар амжилт гаргаж байгаагүй.


-Таны Үндэсний бөхийн засуул болох замнал тань хэзээнээс эхэлсэн бэ?
-Монголчууд минь эрийн гурван наадмаа биширч, шүтэж явдаг шүү дээ. Би багаасаа хурдан морь унадаг байсан уралдаж ирээд сумын наадмын бөхөө үздэг байсан маань бөхийн засуул болох замнал минь эхэлсэн гэж боддог.


-Хэзээнээс морины цол дуудаж эхэлсэн бэ?
Би анх 1992 онд Сүхбаатар аймгийн Асгат суманд морины цол дуудаж эхэлсэн. Бөхийн засуул болох морины цол дууддаг болоход минь аав маань нөлөөлсөн болов уу гэж боддог юм. Аав маань дуу сайхан дуулдаг, үндэсний хөгжим сайхан тоглодог морио унаж явахдаа радиогоор бөх сонсдог түүнийхээ хажуугаар бөхийн оноолтыг бичиж тэмдэглэл хөтөлдөг байсан


-Хамгийн анх засуул хийж эхэлсэн мөчөө дурсахгүй юу?
2008 онд Монголын Үндэсний Бөхийн холбооноос тайлбарлагч, засуул, гарын даа, хөлийн цэц гээд хүмүүсийг нэгтгээд “жаяг дэгийн баг” байгуулаад тэр цаг мөчөөс “жаяг дэгийн багт орж ажиллаж эхэлсэн. Монголын Үндэсний Бөхийн холбоонд орох үүд хаалгыг минь тухайн үеийн холбооны нарийн бичгийн дарга Б.Цогтбаатар гуай бөхийн засуулаар ажиллах санал тавьж шалгалт өгөөд тэнцэж засуулаар ажиллаж эхэлсэн дээ.


–2009 онд анх улсын баяр наадамд гарч байлаа. Хоёр талын 32 засуулын 16-д гардаг байсан үе минь ерөөлтэй сайхан дурсамж болон үлдэж дээ. Улсын наадмаар бөхийн засуул хийнэ гэдэг маш том хувь ерөөл, хишиг юм болов уу гэж боддог юм.
-Та санаж байвал хамгийн анх хэн гэдэг бөхийг засаж байсан бэ?
-Хоёр талын 32 засуулын зүүн талын хамгийн сүүлд нь зогсдог байсан. Тухайн үед над дээр дандаа залуу бөхчүүд л ирдэг яг хэн гэдэг бөхийг засаж байснаа санадаггүй юм.


-Ховд аймгийн Чандмань сумын харьяат Улсын начин Ч.Цогбаяр анх миний мөрөн дээрээс Улсын начин цол хүртэж байлаа. Дараа жил нь Улсын заан Б.Пүрэвсайхан Улсын начин цол, Улсын арслан Р.Пүрэвдагва арслан болдог жилдээ шөвгийн дөрөвт үлдээд над дээрээс гарч байлаа, Улсын арслан Э.Оюунболд харцага цол авдаг жилдээ над дээрээс гарч байлаа, Дархан аварга Н.Батсуурь харцага болдог жилдээ дөрвийн давааны оноолтоор над дээр гарч байлаа.


-Таныг засуул болоход зааж, зөвлөж байсан хүмүүс байдаг уу?
-Хамгийн түрүүнд Б.Цогтбаатар гуай намайг санал болгож Бөхийн өргөөнд оруулахдаа тухайн үеийн шилдэг засуулуудад хөтөлж оруулж өгч байлаа. Б.Цогтбаатар гуай “Энэ залуу ирээдүйд цолчин засуул болно шүү. Сайн засуул болгоорой” гэж захиж байсан.


-Улсын баяр наадмын гурав, тав, долоогийн даваанд цол дуудах мөчид ямар мэдрэмж төрдөг вэ?
-Тэр бол үгээр хэлэхийн аргагүй мэдрэмж. Хүн эрхэлсэн ажилдаа амжилт гаргах сайхан шүү. Улсын наадмын өндөр даваанд цол дуудна гэдэг нутаг орон, ах дүүсийн минь буян хишиг юм болов уу.


-Таны мөрөн дээрээс төрсөн улсын цолтон төрийн есөн хөлт цагаан тугийг тойрч явахад танд ямар бодол төрдөг вэ?
-Тав давсан бөх хүн өөрөө маш их баярладаг байх. Тэрнээс илүүтэй засуул бид ч маш их баярладаг.
-Таныг бөхөө засаж байх үед болж байсан хөгжилтэй явдлаасаа хуваалцахгүй юу?
-Шинэ залуу засуул байхад хөгжилтэй зүйлүүд их юм болно шүү дээ. Анх бөхийн засуул хийж байгаа хүн Сумын цолтой болон залуу бөхчүүдээ засна дараа нь аймаг цэргийн цолтой бөхчүүдээ засахаар их сүрддэг байлаа. Бөхөө засах явцдаа малгайг нь солих зэрэг хөгтэй, хөгжилтэй зүйлүүд их болдог байсан.


-Тухайн үедээ бүгд л сайн, бүгдийг нь дэмждэг байсан. Зургаан залуу заан гэдэг чинь бидний үед үндэсний өв соёлд ороход томоохон хүчин зүйл болсон. Би Улсын арслан Б.Ганбатыг бэртэл гэмтэл аваагүй бол өшөө илүү том цолонд хүрнэ гэж боддог.
-Одоо үед барилдаж буй бөхчүүдээс хэн нь ирээдүйд том цолонд хүрнэ гэж харж байна?
-Улсын заан М.Лхагвагэрэл, Улсын заан С.Сүхбат, Аймгийн хурц арслан Д.Алтанцоож гэх мэт бөхчүүд томцолонд хүрэх юм болов уу. Онцлоод хэлэх юм бол Улсын заан М.Лхагвагэрэл, С.Сүхбат, Д.Хүдэрбулга заануудыг илүү дээшээ барилдах юм болов уу л гэж харж байна. Тухайн өдрийн од, аз хийморь гэж байдаг байх гэж боддог.
-Ижий аавынх нь талаас бөхийн удам байдаг уу?
-Аав минь өргөмөл хүү л дээ. Аавын маань аав Санжаажамц гэдэг хүн байсан юм билээ. Таван жил цэргийн алба хааж Цэргийн заан цол авч байсан гэж биднийг бага байхад аав минь хэлж байлаа. Ээжийн ээж эмээ минь их тэнхээтэй хүн байсан юм билээ. Тухайн үедээ үүц буюу үхрийн ширэнд боосон махыг ачаад явж байсан гэж ярьдаг байсан.


-Ахмад буурлууд танд юу гэж захиж хэлж байсан бэ?
-Нэгдүгээрт хүний нүдэнд ил байна, хүнтэй сайхан мэндэлж бусдын нүдэнд биеэ сайхан авч яваарай гэдэг байсан даа. Ялангуяа улсын баяр наадамд цол дуудах засуулуудыг хоол ундаа тааруулаарай, бөхчүүдтэй адил биеэ бэлдэж байгаарай гэж захидаг байсан даа.


-Миний хувьд яагаад тэгдэг юм мэдэхгүй л юм. Чимээ шуугианаас хол байхгүй л бол бас л гэгэлзэж хононо шүү дээ. Маргааш хэн аваргын цолыг дуудах бол, хэн миний мөрөн дээрээс цол авах бол гээд л гэгэлзэнэ л дээ. Сүүлийн үед арай л гайгүй болчхоод байна.
Энэ завшааныг ашиглаад төрүүлж өсгөсөн ээж аавдаа, өсөж өндийж буй үр хүүхдүүддээ, ажлын хамт олондоо, ахан дүүстэй, баярлалаа гэж хэлмээр байна.
-Танд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Сэтгүүлч: П.Баянбилэг
Зураглаач: Н.Мөнх-Эрдэнэ, О.Батболд













