
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл хэлэлцэж буйтай холбогдуулан байр сууриа илэрхийллээ.
“Парламентын гишүүн бүрийн эрхтэй холбоотой олон нийтээс сонгогдсон буюу төлөөллөөрөө дамжуулж төрөө барьдаг засаглал, ард түмний эрх гэдэг үүднээс ард түмний эрхийг ав үлдэх өөрсдөө бие дааж шийдвэрээ гаргах нөхцөлтэй байгаа. Миний хувьд энэ хуулийн төслийг дэмжихгүй байгаагаа удаа дараа илэрхийлж байгаа.
Би бол УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хэлэлцэж эхэлнэ гэдэг чинь нүгэл гэж бодож байна. Яагаад гэвэл Улсын Их Хурлын гишүүд Үндсэн хуулиа дээдлэн сахина гэж тангараг өргөсөн Үндсэн хуульд тодорхой заасан заалтуудыг тойроод Үндсэн хуулийн бус аргаар хариуцлага тооцох, хяналтдаа байлгах, цөөнх гэх зүйлийг байхгүй болгох, үгэнд орохгүй бол үгэнд ордог болгох ийм зүйл нэвтрүүлж буйд харамсаж байна” гэлээ.







