Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм

УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонгосны дараа, МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан болж өндөрлөв. Уг хуралдаанаар Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газарт ажиллах сайд нарын нэрс тодорхой боллоо.
Ерөнхий сайд Н.Учрал Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд танхимдаа ажиллах сайд нарын нэрсийг гаргаж, Ерөнхийлөгчтэй зөвшилцөн, УИХ-д танилцуулах үүрэгтэй.
Ерөнхий сайд Н.Учрал танхимдаа ажиллуулахаар нэрлэсэн гишүүдийн нэрс
- Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр
- Шадар сайд Т.Доржханд
- Шадар сайд Н.Номтойбаяр
- ЗГХЭГ-ын дарга Г.Дамдинням
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Сандаг-Очир
- Батлан хамгаалахын сайд Л.Батлут
- Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
- Сангийн сайд З.Мэндсайхан
- Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан
- Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Үүрийнтуяа
- Эрчим хүчний сайд Б.Найдалаа,
- Боловсролын сайд Л.Энх-Амгалан
- Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Б.Алдаржавхлан
- Барилга, хот байгуулалтын сайд Э.Бат-Амгалан
- Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат
- Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин
- Эрүүл мэндийн сайд Э.Батшугар
Ерөнхий сайд Н.Учралын хувьд Гадаад харилцаа, Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам, ХЗДХ гэсэн ерөнхий чиг үүргийн дөрвөн яамдыг дэд сайдтай ажиллуулна гэдгээ илэрхийлсэн. Мөн Эрүүл мэнд, боловсролын салбарт хэмнэлт хийхгүй гэдгээ зарлалаа.







