ОБЕГ: Буцалтгүй нэрвэгдэгчийг гарган авч холбогдох байгууллагад хүлээлгэн өглөө

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас өнөөдөр /2026.03.30/ цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцууллаа. Тодруулбал, таван дүүргийн 13 байршил болон төв аймгийн хэмжээнд хэсэгчилсэн байдлаар 10:30 цагаас 17:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлаж, шугам сүлжээнд засвар хийхээр болжээ. Мөн цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээнд бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэж аж.
Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс хамаарч бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг холбогдох албанаас иргэдэд анхааруулж байна.









