ОБЕГ: Буцалтгүй нэрвэгдэгчийг гарган авч холбогдох байгууллагад хүлээлгэн өглөө

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин шатахуун нэмэгдэхтэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
“Гуравдугаар сараас эхэлсэн ойрх дорнод дахь бүс нутгуудад эхэлсэн дайны нөхцөл байдлаас шалтгаалж дэлхий нийтэд нефтийн бүтээгдэхүүн хомстож, Дэлхийн 90 гаруй улсад нефтгүй болсон, төсвөөс мөнгө өгөх гэх мэт олон арга хэмжээг авч байна. Энэ хүрээнд Монгол Улс шатахууны үнийг нэмэгдүүлэх шаардлага үүслээ.
Өнөөдрийн байдлаар АИ-92 автобензин 42 хоногийн нөөцтэй, АИ-95 автобензин 71 хоногийн нөөцтэй, Дизелийн түлш 29 хоногийн нөөцтэй, онгоцны түлш 19 хоногийн ердийн хэрэглээний нөөцтэй байна.
ОХУ-ын талд хангамж нийлүүлэлтийн тал дээр давагдашгүй хүчин зүйл үүсэхгүй бол нийлүүлэлт хангалттай хийгдэнэ” гэлээ.








