Замын-Үүдийн авто замын боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагаар ажиллана

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ цаг үеийн асуудлуудаар мэдээлэл өглөө.
“Монгол Ардын намын бүлэг хуралдаж үүсээд буй асуудлыг ярилаа. Улс төрд үүсээд байгаа нөхцөл байдалд удирдах зөвлөл дүгнэлт гаргах нь зүйтээ гэж үзлээ. Одоогоор удирдах зөвлөлийн хурал зарласан зүйл байхгүй байна. намын ерөнхий нарын бичгийн дарга зарлах байх.
Ардчилсан намын тавьж буй шаардлага хууль бус гэдгийг ойлгох нь зүйтэй. Яг өнөөдрийн бодит нөхцөл байдалд намын дарга УИХ-ын дарга хийж болохгүй гэсэн хууль байхгүй байгаа. Улс төрийн өнцгөөс харах юм бол Ардчилсан намын тавьж буй шаардлага улс төрийн шинжтэй гэж харагдахаар байна” гэлээ.








