Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар Монгол Ардын намын бүлэг шуурхай хуралдаж буйтай холбогдуулан мэдээлэл өглөө.
“Өнөөдрийн байдлаар хүлээгдэж байгаа татвар, нийгмийн даатгал зэрэг тулгамдсан асуудлууд байгаа учраас төрийн ажил саадгүй үргэлжлэх ёстой гэж үзэж байна. Ардчилсан намын бүлгийн тавьж буй асуудлыг зарчим бол зөв байх ёстой гэж харж байна. Ардчилсан нам өөрийн гэсэн зарчимтай улс төрийн байгууллага шүү дээ. Тийм ч учраас бид тухайн шаардлагад хүндэтгэлтэй хандах ёстой. Өнгөрсөн цаг үеэ эргээд харахад аль нэг намын дарга УИХ-ыг удирдах нь буруу гэж харж байна. М.Энхболд, З.Энхболд ч тэр тухайн үедээ аль аль нь УИХ-ын дарга намын даргаа хавсран хийдэг байсан явж явж буруу болж дууссан байдаг шүү дээ” гэлээ.







