
Бензин шатахууны үнэ нэмэгдэх эсэх асуудлаар Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвээс тодрууллаа.
Тэрбээр “АИ-92-ын үнэ нэмэгдэх асуудал яригдаагүй. Дизель түлшний үнэ 1000-1500 төгрөгөөр нэмэгдэх нөхцөл байдал үүссэн.Инфляцад өндөр нөлөөлөл үзүүлэхгүй байх, ард иргэдийнхээ амьдралд хүндрэл чирэгдэл учруулахгүй байх нь чухал. Тийм учраас эхний ээлжид АИ-92-с бусад шатахуун, дизелийн үнэ 300 төгрөгөөр нэмэхээр болсон. Хаврын тариалалтын улирал эхэлж байна. Тариаланчид шатахуунаа өндөр үнээр авбал гурил, талхны үнэ нэмэгдэх учир хөдөө аж ахуйн салбарт хэрэгжих хаврын тариалалтад хэрэглэх 10 мянган тонн бүтээгдэхүүнийг нэмэгдээгүй үнээр ААН-үүд маань нийгмийн хариуцлагын хүрээнд нийлүүлэхээр ярьж, тохирсон” гэлээ.
-Үнэ нэмэгдэх нь хугацааны хувьд хэзээнээс вэ?
-Өнөөдөр, маргаашаас 300 төгрөгөөр нэмэгдэнэ.








