“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авах үүрэг өглөө

Сүүлийн өдрүүдэд ”KFC”, “Pizza Hut” зэрэг олон улсын түргэн хоолны сүлжээ рестораны нэрийг барин бусдыг залилж хохироож байгаа гэмт хэрэг ихээр бүртгэгдэх боллоо.
Өнгөрсөн долоо хоногт 252 сая төгрөгийн хохиролтой 71 залилах гэмт хэргийн гомдол мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Энэхүү залилах төрлийн гэмт хэрэг нь хуурамч зар байршуулж иргэдээс захиалга авч төлбөр төлөх хэсгээр дамжуулан иргэдийн дансны хувын мэдээллийг авах замаар интернэт банк дахь үлдэгдэл мөнгийг нь авах замаар үйлдэгдэж байна.
Иймд иргэд та бүхэн хуурамч мэдээлэл, баталгаагүй линк дээр дарж орохгүй байхыг ЦЕГ-аас анхаарууллаа.






