
Энэ жилийн уриа: “Ганцаардлын эсрэг хамтдаа”
Монголын Дауны Холбооны зүгээс энэ өдрийг тохиолдуулан нэг чухал зүйлийг онцолж байна.
Дауны хам шинжтэй хүмүүсийн хувьд ганцаардал гэдэг нь зөвхөн ганцаараа байх тухай ойлголт биш юм. Энэ нь ойлгогдохгүй байх, нийгмээс тусгаарлагдах, оролцох боломжгүй байх мэдрэмжтэй холбоотой байдаг.
Бидний зорилго бол хэн нэгнийг “өөр” гэж харах биш, харин хамтдаа орших, хамтдаа хөгжих, хамтдаа аз жаргалтай байх нийгмийг бүтээх юм.
Өнөөдөр бид дараахыг уриалж байна:
Тэднийг сонсъё
Тэднийг ойлгоё
Тэдэнд боломж олгоё
Тэдэнтэй хамт байя
Мөн үр хүүхдүүдийнхээ төлөө сэтгэл, цаг хугацаа, амьдралынхаа хамгийн үнэтэй бүхнийг зориулан зүтгэж буй асран хамгаалагч, эцэг эхчүүддээ гүн талархал илэрхийлье. Та бүхний хайр, тэвчээр, итгэл бол энэ нийгмийг илүү дулаан, илүү хүртээмжтэй болгож байдаг хамгийн том хүч билээ
Ганцаардлыг хамтдаа даван туулж чадна. Учир нь жинхэнэ нийгэм бол хэнийг ч орхигдуулдаггүй нийгэм юм.
Хүн бүрийн оролцоо үнэ цэнтэй. Хүн бүр хамтдаа байхад л илүү хүчтэй.
Ганцаардлын эсрэг — ХАМТДАА.
DSAMmn






