
/Охины аюулгүй байдлын үүднээс царай болон нэрийг нууцлав/
Охин 5 настай байхдаа хойд аавтай болжээ. Эхэндээ “ААВ”-ын орон зайг нь нөхөж ийм сайн хүн байдаг аа гэж боддог байв.
Гэтэл 3 жилийн дараа өөрийн хүүтэй болсноор охиныг нүдэнд үл харагдах газруудад нь зодож, элдвээр хараан “Ээждээ хэлэх юм бол ээжтэй чинь цуг ална” гэж охиныг сүрдүүлдэг байж.
Нэг удаа ээж, дүү хоёрыг нь эмнэлэгт хэвтсэн хойгуур “Хичээлдээ явахдаа малгай, ороолт өмссөнгүй, чи өөрийгөө аавгүй хүн гэж харагдуулмаар байгаа юм уу ” гэх шалтгаанаар “дэгээ төмрөөр” улайстал нь зоджээ.
Үүнийг нь ээж нь мэдэж тэд хоёр тийш болцгоосон байна.
Гэтэл дахин ээж, дүү хоёрыг нь эмнэлэгт хэвтсэн хойгуур охиныг эгчийнхээс нь худал хэлж дагуулан гарч гэртээ авчирч архи ууж байхдаа “Чүдэнзээ юпка руу нь шидэж охины бэлхүүснээс доош хэсэг түлэгдэж”. Тус хэргээс үүдэн хэрэгтэн 20 жилийн ял авсан ч 8 жил шоронд суугаад “Өршөөлийг хууль”-аар гарч ирсэн байна.
Гэтэл саяхан дүүгийнх нь утас руу байн байн залгаж холбогдох гэж оролдож. Дуудлагыг нь авахгүй байтал цагдаагаас залгаж хамгийн сүүлд хэрэгтэн энэ дугаар луу залгасан байна. “Хүн амины хэрэгт холбогдсон” гэж хэлжээ. Тус хэрэг нь хамтран амьдрагчаа хөнөөж шүүгээн дотроо тав хоног нуусан хэрэг байв.
Тэр энэ явдлаас болж бие, сэтгэлээрээ хохироод зогсохгүй сургуульд нь тархсан “Хойд аавтайгаа унтдаг байсанх юм байна лээ” гэх үе тэнгийнх нь хүүхдүүдийн ярианаас болж дээрэлхүүлж улам сэтгэлийн зовлон эдэлж байв. Түлэгдэлтийн дараа загатнаснаас болж гуян дээрээ гараараа цохих арга хэмжээ авдаг байсан ч сургуулийнх нь хүүхдүүд “Эрэгтэй хүүхэд харахаараа л бөгсөө цохиод байдаг” гэж бөөрөлхдөг байж. Охин үүнээс зугтаан өөр сургуульд шилжсэн ч “Хүмүүс миний өнгөрсөн амьдралыг мэдчих вий дээ” гэх айдсаасаа болж өөрийгөө нээж ч ярьж чадахгүй улам дотогшоо ганцаардсан нэгэн болж хувирчээ.


Өнөөдөр тэр их сургуулийн хоёрдугаар курсын оюутан. Эмч болох мөрөөдөлдөө хүрэхээр зүтгэж яваа. Гэвч ээж нь хүнд өвчин туссанаар сургуулиасаа чөлөө авчихсан байгаа юм.
Охинд одоо байгаа зүйл нь ээж, дүү хоёр нь. Гэтэл ээжийнх нь нүд ховор төрлийн “High Myopie” гэх өвчин. Охин ээждээ өөрийнхөө ямар мундаг явааг, нарт орчлонг аз жаргалтайгаар харуулахыг хүсэж байгаа учраас биднээс тусламж гуйсан юм.
Тэдэнд 2026.05.12-оос өмнө 200 сая төгрөг хэрэгтэй байгаа тул та бүхэн ХААН Банк MN630005005620037155 Данс эзэмшигч Б.Сайнтөгс данс руу тусламжийн гараа сунгана уу гэж хүсэж байна.







