
“Монголын төмөр зам” ТӨХК үүсгэн байгуулагдсаны 18 жилийн ойг тохиолдуулан “Хөгжлийн түүчээ жил – Удирдлагын манлайлал” сэдэвт удирдах ажилтны зөвлөгөөн 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулагдлаа.
Тус компани 2026 оныг “Хөгжлийн түүчээ жил” болгон зарлаж, байгууллагын тогтвортой өсөлтийг хангах, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг стратегийн зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.
Зөвлөгөөний хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн 2024–2050 оны дунд болон урт хугацааны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар илтгэл, хэлэлцүүлэг өрнөж, удирдах ажилтнууд стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, тулгамдаж буй асуудал, цаашдын зорилт, шийдлийн талаар санал солилцов. Мөн салбар нэгжүүдийн хамтын ажиллагаа, байгууллагын хөгжлийг дараагийн шатанд гаргах бодлогын чиглэлүүдийг хэлэлцлээ.












































