“Хөгжлийн түүчээ жил-удирдлагын манлайлал” удирдах ажилтны зөвлөгөөн боллоо

Монголын Улаан загалмай нийгэмлэгийн Нарийн бичгийн даргын орлогч Т.Баярчимэгээр ахлуулсан ажлын баг Дундговь аймагт ажиллах үеэрээ аймгийн Засаг дарга С.Мөнхчулуунтай уулзаж, Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр санал солилцлоо.
Уулзалтын үеэр малчдын амьжиргааг дэмжих, гамшгийн эрсдэлийг бууруулах, хүмүүнлэгийн тусламжийг шуурхай, хүртээмжтэй хүргэх чиглэлээр хамтран ажиллах асуудлаар санал солилцсон байна.
Энэ хүрээнд аймгийн Засаг даргын хүргүүлсэн хүсэлтийн дагуу Монголын Улаан загалмай нийгэмлэгээс малчин өрхүүдэд чиглэсэн хүмүүнлэгийн тусламжийг орон нутагт хүргэж эхэллээ.Тусламж нь Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо болон Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хорооны дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа бөгөөд малын эрдэс тэжээл, хүнсний болон ахуйн багцыг багтаасан иж бүрэн дэмжлэг юм.
Тусламжийг орон нутаг дахь Улаан загалмайн дунд шатны хороодоор дамжуулан олгож байгаа бөгөөд хүлээн авагч өрхүүдийг Онцгой байдлын байгууллагын судалгаа, мэдээлэлд үндэслэн сонгон шалгаруулж байна.









