
Энэ амралтын өдрүүдэд улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит бөхий хоёр барилдаан зохион байгуулагдна.
Тодруулбал, Монгол болон Казахстан Улсын гавьяат тамирчин Монгол Улсын харцага О.Бахытын нэрэмжит “Наурыз” 2026 улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 256 бөхийн барилдаан бямба гарагт 12 цагт Монгол Бөхийн Өргөөнд болно. Түрүү бөх суудлын машин, үзүүрлэсэн бөх дөрвөн сая төгрөг, шөвгөрсөн бөхчүүд тус бүр хоёр сая төгрөг тус тус гардан авна.
Мобиком групийн 30 жилийн ойд зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан ням гарагийн 11 цагаас Монгол Бөхийн өргөөнд болох бөгөөд барилдааны үеэр шилдэг 16 бөхөөс хамгийн олон санал авсан дөрвөн бөхийг хооронд нь халз барилдуулах бөгөөд халз барилдаанд түрүүлсэн бөх 20 сая, үзүүр бөх 10 сая, их шөвөг 5 сая төгрөгийн шагнал тус тус гардан авах юм.







Лхагвагэрэл зааныг дэмжиж байна.