
Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн нарийн бичгийн дарга Али Ларижани Израилын агаарын цохилтод өртөн нас барсан болохыг Ираны төрийн өмчит суваг мэдээлжээ.

Түүнээс гадна Исламын Хувьсгалт Гвардийн Корпусын сайн дурынхны “Басиж” анги бүрэлдэхүүний командлагч Голам Реза Солеймани мөн Израилын цохилтын улмаас амиа алджээ.
Дээрх хоёр албан тушаалтнууд нь өнгөрсөн 1-р сард Иранд болсон эсэргүүцлийн жагсаал цуглааныг хүч хэрэглэн дарсан явдалд гол үүрэг гүйцэтгэсэн аж.
Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкианы хүү Юсеф Пезешкиан Telegram дахь сувагтаа Ираны төрийн дээд албан тушаалтнуудыг ар араас нь хөнөөж байгааг хүлээн зөвшөөрч болохгүй хэмээн, “Зионистуудын аллагын машиныг зогсоож чадахгүй бол бид ялагдал хүлээх болно.” гэж бичжээ.
Өнгөрсөн мягмар гарагт Иран Персийн булангийн орнуудын газрын тосны дэд бүтцүүдэд пуужингийн болон дроны цохилтууд үзүүлсэн бол Израил Иран болон Ливанд агаараас цохилт үзүүлсээр байна. Иракийн Багдад хотод байрлах АНУ-ын элчин сайдын яам мөн дроны цохилтод өртсөн байна.
АНУ, Израилын цохилтуудын улмаас Иранд 1300 гаруй хүн, Ливанд багадаа 900 хүн амь үрэгдээд байна.
Албан ёсны эх сурвалж: AP News






