
АНУ, Израил хоёр Иран руу довтолж, Ираны дайн эхэлснээс хойш Иранд багадаа 1300 хүн, Ливанд 880 гаруй хүн, Израилд 12 хүн амь үрэгдсэн бол АНУ-ын зэвсэгт хүчний багадаа 13 албан хаагч амь үрэгдсэний 6 нь өнгөрсөн 7 хоногт Иракт нисэх онгоцны ослоор нас баржээ.
Түүнээс гадна Израилын агаарын цохилтуудаас болж Ливанд хүн амынх нь 20 орчим хувь буюу 1 сая гаруй хүн орон гэрээ орхиход хүрчээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нэр бүхий улс орнуудаас газрын тосны нийт худалдааны 1/5 хувь нь дамжин гардаг Ормузын хоолойн хөдөлгөөнийг нээлттэй байлгахад тусалж, байлдааны хөлөг онгоцнуудаа илгээхийг хүссэн ч одоогийн байдлаар тэдгээр улс орнуудаас нааштай хариу өгөөгүй байгаа аж.
Түүнээс гадна Ерөнхийлөгч Д.Трамп Ойрх Дорнодод үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор БНХАУ-д энэ сарын сүүл 4-р сарын эхэн үед хийх айлчлалаа хойшлуулж болзошгүй талаараа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Албан ёсны эх сурвалж: AP News






