Куб даяар тог тасарчээ

Афганистаны эрх баригчид Пакистаны зэвсэгт хүчнийхнийг Афганистаны нийслэл Кабул хотод байрлах сэргээн засах эмнэлгийг бөмбөгдөж, багадаа 400 хүний аминд хүрсэн хэмээн буруутгажээ.

Нөгөө талаас Пакистаны эрх баригчид зэвсэгт хүчнийх нь үзүүлсэн цохилтуудад иргэний объектууд оногдоогүй хэмээн Кабулын мэдэгдлийг үгүйсгэсэн байна.


Афганистаны засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Хамдулла Фитратын X нийгмийн сүлжээнд бичсэнээр орон нутгийн цагаар оройн 21 цагийн орчимд Кабул хотод байрлах 2000 ортой сэргээн засах эмнэлэг Пакистаны агаарын цохилтод өртөж, уг цохилтын улмаас 400 хүн амь үрэгдэж, 250 орчим хүн шархадсан аж.
Албан ёсны эх сурвалж: AP News






