
Улаанбаатар хотын Нийгмийн асуудал, ногоон хөгжил, агаарын бохирдлын бодлогыг хариуцсан Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшинтэй бид цаг үеийн хэд хэдэн сэдвээр ярилцлаа. Тэрбээр умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцинжуулалтыг идэвхжүүлэх шаардлага, вакцин эсэргүүцэгчдийн асуудал, утааг бууруулах хүрээнд хэрэгжүүлж буй хагас коксжсон түлш болон газ руу шилжих бодлого, нийслэлд хэрэгжиж буй “Сүү” хөтөлбөр зэрэг олон нийтийн анхаарал татсан асуудлуудад байр сууриа илэрхийлсэн юм. Мөн Улаанбаатар хотын томоохон төслүүд, нийслэлийн төсөв, төрийн өмчит байгууллагуудын бүтэц, бодлогын талаар нээлттэй ярилцлаа.
-Сайхан хаваржиж байна уу? Урилга хүлээн авсанд баярлалаа.
-За баярлалаа.
-Ажил их байна уу?
-Нийслэлийн ажил ёстой дуусдаггүй шүү дээ. Нийслэл хот амардаггүй. Тийм болохоор бид нарын ажил дуусна гэж байхгүй. Тэгээд л хагас сайн бүтэн сайн ажлын өдөр ажил амралтын өдөр хамаагүй цаг наргүй л явна шүү дээ.
-Танд цэцэг бэлэглэх гэсэн юм за таны хэлдгээр ямааны хоол та ч за эмэгтэйчүүддээ мартаар ямааны хоол өгч байснаас умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцин тариулаач ээ гээд уриалсан. Тэгэхдээ энэ вирусийг буюу хүний хөхөнцөр вирусийг эмэгтэйчүүд эрчүүдээс авдаг гэдгийг мэдэх үү?
-Тийм. Энэ вакциныг би эрчүүддээ уриалаад байгаа шүү дээ. Мартын наймнаар хайртай эхнэрээ, найз охиноо, үр хүүхдээ энэ вакциндаа хамрагдахыг уриалсан. Цэцэг өгөхийн оронд та бүгд хайртай хүмүүсүүдээ дагуулаад хамрагдаач ээ гэдэг уриалгыг хүргэсэн шүү дээ. Гэхдээ энэ чинь эрэгтэй хүндээ хүртэл хавдар үүсгэдэг, хамгийн тод жишээ гэх юм бол эрэгтэй хүний төмсөгний хавдрыг хүртэл үүсгэдэг.
-Эмэгтэйчүүдийн хавдрын өвчлөлийн тоогоор хоёрт, нас баралтын шалтгааны гуравт явж байгаа л даа. Яалт ч үгүй аюулын зэрэг болчихсон. Гэхдээ НЗД-ын орлогч ингэж уриалахад нь гайхсан байх. Таны уриалгыг эмзэглэж авч байгаа эмэгтэйчүүд байсан л даа. Энэ чинь нөгөө шалтгаан нь бас эрчүүдтэй ч гэсэн холбоотой байдаг шүү дээ. Яагаад эмэгтэйчүүд рүү чихээд байгаа юм бэ?
-Тийм яг энэ хүний папиллома вирусээс эрэгтэй хүн хавдар тусаад авч байгаа кэйс нь бага, тэгэхдээ папиллома вирусээр эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хавдар тэргүүлэх зэргийн хавдар болоод гуравт ороод ирлээ шүү дээ. Өндөр байгаа юм байхгүй . Яг адилхан хавдар үүсгэгч мөртөө манай эмэгтэйчүүд энэ вирусээр хавдар тусах магадлал маш өндөр байгаа.
-Нийслэл энэ чиглэл дээр ажил хийгээд байгаа юм уу?
-Тэгж байгаа. Хүний папиллома вирусийн ерөндөг буюу вакцин байгаа, энэ вакцин 2023 оны миний санаж буйгаар арванхоёрдугаар сард товлолт вакцин руу орсон юм 11 настай охид, хөвгүүдийг хамруулна гээд дөнгөж хоёрхон жилийн өмнөөс…

-2012 онд нэвтэрч эхлэх гэж байхад нь вакцин эсэргүүцэгчид эсэргүүцээд болиулсан тэгээд сайн дурын вакцин болгосон. Товлолт вакцинд шилжээд хоёрхон жил болж байгаа хэрнээ 40% л хамрагдчихсан байгаа гэсэн тоо гарсан байсан. Эрүүл мэндийн яам ажлаа хийж чадахгүй байгаа юм уу, яагаад энэ ажлыг заавал нийслэл хийх шаардлагатай юм.
-Нийслэлийн харьяанд чинь бүх юм байгаа шүү дээ. Яг энэ “гал”-ын авах хүн ЭМЯ дээр алга, хоёр жил бид чимээгүй харж суулаа, бүх ажлыг нь дэмжээд санхүү хөрөнгө мөнгө бүгд нийслэлээс удирдлага доор байдаг юм. Нийслэлийн вакцинжуулалтыг бид нар хариуцаж ажилладаг. Улаанбурханы вакцинжуулалт гээд явагдаж байгаа шүү дээ, түүнд ч оролцож бүх өрхийн эмнэлэг ЭМТ-өөр дамжиж энэ ажлуудыг хийдэг. Тэгэхээр гал авах хүн нэг ч байхгүй. Намайг сая хэлэхэд ямар гал авав, харж байгаа биз дээ.
Намайг бараг энэ хорвоо дэлхийгээс л манай эмэгтэйчүүд нийлээд “зайлууллаа” шүү дээ. Яг тэр “гал”-ыг авах хүн ЭМЯ-д нэг ч алга. Тэгтэл хавдрын тохиолдол нь нэмэгдээд л байна. Өнгөрсөн жил 520 гаруй хүн эерэг буюу хавдартай гарсан, энэ жил 545 гарчихсан. Тэгэхээр энэ чинь ингээд л нэмэгдээд байгаа. Жил бүр 150-160 эмэгтэй вакцинаар хамгаалагдаж болох энэ өвчнөөр нас барж байгаа, харамсалтай тоо биз дээ. Тэрний цаана нөхөр нь ганцаараа, хүүхдүүд нь ээжгүй үлдэж байна. Вакцин ороод ирчихсэн 2012 оноос хойш нийт 2100 груй эмэгтэй хүн энэ өвчинд нас барчихсан байна.
-Манай Өрөг.мн сайт умайн хүзүүний хорт хавдрын ажил дээр хэвлэл мэдээллийнхээ үүргээр идэвхтэй оролцдог, тэгээд энэ хавдар авсан хүмүүсийг нээлттэй яриач ээ, уриалаад өгөөч ээ гээд хэлэхээр нийгэмд буруу ойлголт байгаад байх шиг байдаг. Тийм болохоор вакцинжуулалт ийм идэвхгүй юм уу гэж бодоод байдаг. янзын юм байдаг. Вакцин эсэргүүцэгчид гэж байдаг энэ вакциныг охидууддаа хийхээр үргүйднэ ч гэдэг юм уу буруу хандлага байдаг хоёрдугаарт нь эмэгтэйчүүдийн дунд ийм халдвар авах нь олон хавьтагчтай байдаг ч гэдэг юм уу, бүр бэлгийн замын өвчин шиг хүлээж авдаг ч гэдэг ийм буруу ойлголт байдаг. Энэ ойлголт дээр нь ажиллах ёстой юм биш үү?
-Нийслэлийн зүгээс бид юу гэж бодсон гэхээр энэ жилдээ цочроо өгье гэж бодсон энэ асуудлыг гол сэдэв рүү оруулж ирье, 2012 оноос хойш ийм сэдвүүд явсаар байгаад сүүлд нь 13 онд товлолт вакцин болгосон ч гэсэн унтчихсан. Тэгээд хавдраар хүмүүс нь илэрч л байдаг эмчилгээндээ орж л байдаг нас барж л байдаг тэр нь чимээгүй сэдэв болчихсон сөхөгдөж гарч ирдэггүй. Та бүхэн одоо бодлогын харж л байгаа байх. Хавдрын эмнэлэг барья, хавдрын өргөтгөл барья, ер нь эмнэлгээ л барья гэсэн бодлого явж байгаа шүү дээ. Тэрнээс биш хүн хавдар тусахаас өмнө урьдчилан сэргийлэх ямар ажлууд хийх ёстой вэ гэдэг дээр ерөнхийдөө анхаараагүй, эмнэлэг бариад л бүх хүмүүсээ өвчтэй болгоод яваад байх бодлого бариад байгаа юм уу, эсвэл тэр хүмүүсийг хавдартай болохоос нь урьдчилан сэргийлсэн бодлого барьж явах ёстой юм уу гэдэг л юм. Тэгээд л энэ яамыг харах юм бол хавдартаа баригдаж дуусах юм байна.
Тэргүүлэх зэргийн гурван хавдар байгаа шүү дээ. Элэг, ходоод, умайн хүзүү гээд, элэг бол тэгээд Засгийн газрын яамдууд нь “Элэг бүтэн монгол” гээд хөтөлбөрөө хийгээд явж байгаа байх гэж найдъя. Энэ хоёр дээр нь нийслэл 100 хувь хүчээ хаяад ажиллая, дайн зарлаад энэ дээр арга хэмжээ аваад явъя гэсэн байгаа. Умайн хүзүүн дээр бид нар арга хэмжээ аваад явъя гэсэн байгаа, яг товлолт вакцинаараа 11 настай охидууд хөвгүүд шүү дээ, найм, ес, аравтай хүүхдэд вакцин хийхгүй 12,13,14,15,16 гээд вакцин хийхгүй зөвхөн 11 гэчихсэн байгаа, 11 наснаасаа өнгөрчих юм бол вакцин хийхгүй гэсэн байгаа.


Нийслэл олон улсын эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу наймаас 15 настай вакцин хийдэг юм. Тэгэх юм бол энэ цонхыг нээгээд өгчхөж байгаа байхгүй юм. 11 нас чинь товлолт шүү дээ тэрнээс өмнө тэрнээс дараа бол товлолт. Насанд хүрсэн эмэгтэйчүүд өөрсдөө эрт илрүүлэгтээ хамрагдаж шинжилгээ өгөөд папиллома вирус илрээгүй бол 30 мянган төгрөгөө төлөөд вакциндаа хамрагдах боломжтой бол нийслэлд тэрийг зөвхөн 11 нас гэж барихгүйгээр нээгээд өгчхөж байгаа.
-Мөн ямааны хоолтой хамт зарлагдсан мэдээлэл нь вакцин эсэргүүцэгчдийг ТЕГ-т хандаж шалгуулахаар болсон мэдээлэл байсан л даа. Тэгээд энэ вирус, вакцины талаарх ойлголтгүй байгаа иргэдийг тагнан шалгана гэж хүчлэх нь зөв үү?
-Үгүй ээ ойлголтгүй байгаа иргэдэд бид ойлголтыг хүргүүлээд ажиллана. Угаар мэдрэгч нүүрс галлагаа хийдэг айл болгонд орж ажилласан шүү дээ. Одоо газ гээд л айл болгон дээр ороод ажиллаж байгаа. Яг тэрэнтэй адилхан нийслэл, хорооны өрхийн эмнэлэг хорооны ажилтантайгаа Папиллома вирус дээр тулж ажиллана. Иргэн болгон дээр очоод ийм эрсдэлтэй шүү гээд ухуулах дээрээс нь соён гэгээрүүлэх ойлголтыг өгөх ажил байна. Энэ вакцин эсэргүүцэгч гэдэг хүмүүс чинь өөрсдөө аягүй хортой.
Тэд зүгээр санал бодлоо илэрхийлж байгаа биш за ийм ийм ийм учраас энд би эсэргүүцэж байна аа гэдэггүй, Вакцин хийж байгаа цэг дээр очиж вакцин хийж байгаа вакцинатыг барьж авах, заамдах, зодох, вакцин хадгалж байгаа тоног төхөөрөмжийг эвдэх хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байгаа юм.
-Тийм тохиолдол гарсан юм уу?
-Гаралгүй яадаг юм. Жишээлбэл өчигдөр гэхэд Өлзийтөд байрлаж байгаа өрхийн эмнэлэг дээр вакцин хийж байгаа. Тэнд хэдэн хүмүүс очоод л вакцин хийлгэх гээд очсон хүмүүсүүдийг нааш цааш нь татаад хүмүүсүүдийг уриалаад л вакцин хийж байгаа тариа, шприцийг нь авч шидсэн хэрэг гарч байгаа юм. Энэ чинь цаанаа юу байна вэ гэхээр нэгд улсын бодлогын эсрэг ажиллаж байна. Дээрээс нь үндэсний аюулгүй байдал гэдгийнхээ эсрэг ажиллаж байгаа байхгүй юу. Хэдүүлээ шинжлэх ухаанчаар л хамт байх ёстой юм уу хаана ямар шинжлэх ухааны ажил дээр энийг болохгүй гээд гаргачихсан байна.
Папиллома вирусийн вакциныг 1970 онд нэвтрүүлсэн шүү дээ. Дэлхийн 192 улс байгаа тэдгээрийн 146 улс энэ вакциныг наймаас 15 насанд шилжүүлээд товлолт вакцин болгоод хийж байгаа манай улс өнөө хэл амаасаа айгаад зөвхөн 11 настай болгоод чимээгүй орхичихсон.
-Үүн дээр нийслэл, ЭМЯ тодорхой төсөв тавиад явж байгаа, ажил үүрэг нь давхардахгүй биз дээ.
Одоо ЭМЯ-наас бид нар руу л чиглэл ирнэ шүү дээ. За хамрагдыг дээшлүүл гээд л чиглэлээ хийнэ тэгээд л дуусаа. ЭМЯ бодлого л барина, хэрэгжилтийг нийслэл, дүүрэг, хороо хөрсөн дээр нь хэрэгжүүлээд явах үүрэгтэй. Яам бодлогоо барихдаа галаа бас хамтад нь барьчихмаар л байгаа. Тэгэхгүй бол хөрсөн дээр нь хэрэгжүүлэх гээд явж байгаа хүмүүсдээ галаа өгчхөөд дараа нь янз бүрийн асуудал болоход эд нар хэрэгжүүлсэнгүй эд нар хийж чадсангүй гээд сууж байдаг, олон нийтээс ирж байгаа маш их шүүмжлэл байгаа шүү дээ.
Би утааны шүүмжээс гараад л вакцины шүүмж гараад л, буузны шүүмж ингээд л явж байна. Тэгэхдээ үндсэн ажил бол мэдээ мэдээллийг нь л хүргэх ёстой. Тэрнээс биш би хамгийн муу хүн байж болно, тэр хүмүүс ямааны хоол ч бай юу ч бай гэж анхаарлыг нь татаж байгаад цаанаас нь гол мэдээгээ л хүргэх, тэр хүмүүс гол мэдээгээ л авах ёстой.
-Нямбаатар дарга та хоёрт тийм арга барил байгаад байна уу, сургуулийн спорт заал хүлээлгэж өгөхдөө Цоомоо чи бид хоёр намхан байна л гэх юм. Нэг айлаар яваад бууз хийж өгөөд л юм хийгээд байх юм. Гудамжаар явахаараа хуушуур идээд л гэдэг ч юм уу. Та одоо нийслэлийн агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч. Тэгэхээр энэ өвөл бид одоо яах вэ? Утааны асуудлыг нэг их ярихгүй өвлөө дуусаж байх шиг байна. Хавартай золгож байна коксожсон нүүрс рүү шилжсэн учраас утаа харьцангуй нүдэнд харагдах хэмжээ бас буурчихлаа гэж яриад байна л даа. Яг хэдэн хувиар буурсан юм.
-Албан ёсоор буюу арванхоёрдугаар сард утаа 35 хувиар буурсан. Яг энийг олон улсын байгууллагууд баталгаажуулна. Яагаад гэвэл галлагааны хугацаа тавдугаар сарын 15-нд дуусна. Тэр үед ОУБ-аас датануудаа албан ёсоор баталгаажна. Урьдчилсан байдлаар Улаанбаатар хотын утаа 35 хувиар буурсан гэдэг үзүүлэлт гарч ирж байгаа.
– Нүдэнд харагдах утаа 35 хувиар буурахад хагас коксожсон нүүрс түлснээр нүүрсний пм2,5 гээд нүдэнд харагдахгүй жижиг тоосонцрын хэмжээ буурч чадсан уу, буурах уу, Хэдэн хувьтай байгаа вэ, өнгөрсөн жил бол байх ёстой түвшнээс 200, 300 дахин их байна аа гэж эрүүл мэндийн байгууллагууд хэмжиж гаргасан байсан. Энэ нь хүний агаар дуслын замын өвчин уушгины өвчлөлд дамаар нөлөөлж байдаг.
Тийм. За одоо хоёулаа чинь урд талдаа нүүрс тавьчихсан цэцэг тавьчихсан “алж” байна аа. /инээв/ Ямар ч байсан хагас кокс руу шилжсэн уг нь манай нийслэлчүүд сайн ойлголттой байх ёстой. Энержи ресорсоос нийгмийн хариуцлагын хүрээнд нийслэл рүү олгодог байсан нүүрс нь 2025 оны галлагааны улирлаас дуусчихсан. Гэрээ нь дуусчихсан буюу бид нар нүүрсээ худалдаж авах ёстой болсон. Энержи ресорсоос бид сайжруулсан түлшээ худалдаж аваад өнгөрсөн жилүүдтэйгээ адилхан утаатай дэвшилт байхгүйгээр угтах уу эсвэл бид нар хагас кокс руу зоригтой орох уу, яагаад гэвэл үнийн судалгаа хийсэн чинь адилхан гараад ирсэн.
Жишээлбэл хагас коксыг бид худалдаж авахад 360 мянган тонныг худалдаж авч байгаа шүү дээ тэрэнд ойролцоогоор тендер зарлахдаа 240 тэрбум төгрөгөөр зарласан. Тэр 240 тэрбум төгрөг нь тооцооллоор хийгээд явахад яг Энержи ресорсоос худалдаж аваад тээвэрлээд таван толгой түлшийг нь бариад баруун бүс дээр буулгаад нөгөө нүүрсээ бутлаад барьцалдуулаад, хатаагаад, савлаад хүргэх өгөх зардал 25 мянган төгрөг нэг шуудай л 25 мянган төгрөг болж байгаа байхгүй юу. За тэгвэл 1900км-ийн цаана байгаа хагас кокс үйлдвэрээс коксоо худалдаж аваад, тээвэрлэж авчраад савлаад зарах хоёр дүндээ дүн.


-Зардлын нийт өртөг нь л 25 мянган төгрөг байгаа гэж үү?
-Тийм. Үнийн дүн адилхан байгаад байгаа юм. Тэгэхээр нэг нь зүгээр сайжруулсан түлш нөгөөдөх нь хагас кокс байгаа. Тэгээд хагас кокс сайжруулсан түлшнээсээ хоёр дахин бага нүүрс гаргана, химийн элементүүд арилна, тортог бага гарна, яагаад гэвэл энэ чинь өөрөө 500-800 градуст очиж жигнэгдэж хүнд металл тоос тортог бүгд унаж байдаг. Жишээлбэл 1000 хагас коксжих нүүрс тэр зуух руу орууллаа гэхэд 600 л гарч ирдэг нөгөө 400т нь доошоо хаягдал болоод унадаг гэсэн үг.
Тэгэхээр шигшчихсэн, жигнэчихсэн, бүх хортой элементүүдийг нь унагаачихсан, ахуйн хэрэглээнд хэрэглэж болох нүүрсний эцсийн бүтээгдэхүүн. Ахуйн хэрэглээнд нүүрс хэрэглэе гэх юм бол хагас коксоос дээш бүтээгдэхүүн энэ хорвоо дэлхий дээр байхгүй. Цаашилбал газ цахилгаан гээд явна. Хоёр дахь том ажил бол нүүрс дээрээ хяналтаа тавьсан, өмнө нь бид нар сайн картыг л ашигладаг байсан шүү дээ. 172 мянган нүүрс түлж байгаа өрх байгаа боловч 185 мянган сайн карттай тэгээд 110 мянган одоо юу гэдэг юм тэр сайн карт зүгээр эргэлдэж байдаг.
-Хэрэглээ өндөр байсан гэсэн үг үү?
-Үгүй зүгээр дамын наймаа. Яагаад гэвэл татаас өгч байгаа татаас өгөхөөр тэр чинь таван мянган төгрөг болно. Тэгэхээр ченжүүд гэх юм уу дамначид гэх юм уу тэр хүмүүс 60,70 ийм карттай. Тэгэхээр бид нар “Хотула” аппликэйшнээр бүгдийг нь хяналтад аваад картжуулаад за дээрээс нь орон нутаг руу тэр нүүрсийг гаргахгүй гээд та бүгд санаж байгаа бол би постон дээр хүртэл тав, зургаан шуудай нүүрсийг илрүүлээд тэрэн дээрээ бас балбуулж байсан шүү дээ. Яг ингэж явсныхаа хүрээнд бид 35 тэрбум төгрөг хэмнэлээ.
-Энэхүү хэрэглээ нь хаашаа явж байсан гэсэн үг вэ?
Зүгээр орон нутаг болон уурын зуух халаалтын зуух руу явчхаж байгаа байхгүй юу, одоо нөгөө нэг дэлгүүрийн халаалт машин засварын халаалт, халуун усны халаалт руу ч юм уу явчхаагүй.
-Тэд нар чинь угаасаа л хэрэглэх л ёстой газрууд юм биш үү?
-Үгүй ээ тэд нар чинь сайжруулсан түлш биш мидлинг хэрэглэнэ. Айл өрхүүд сайжруулсан түлш юм уу, хагас кокс хэрэглэх байхгүй юу тэгээд ингээд нүүрснүүдийг тус тус тусад нь бид нар өгч байгаа.
-ААН-үүд зарим нь мидлинг гээд татаас байхгүй хэрэглэж л байгаа юм уу тэ?
Үгүй ээ тэгээд ААН-үүд татаас байхгүй. Тэгэхээр яаж байна гэхээр иргэдийн татаасны мөнгө дунд нь ченж хийгээд байгаа байхгүй юу. За тэгж яаснаар 35 тэрбум төгрөг хэмнэлээ. Тэгээд өөрөөр хэлэх юм бол хоёр сургууль бараг дөрвөн цэцэрлэгийн мөнгийг хэмнэж байгаа.
-Яг хяналтдаа аваад тэр дэлгүүр юм уу өөр газрууд нь коксжсон нүүрс түлэх гэхээр оруулж ирэх боломжгүй гэсэн үг юм уу?
-Бид нар чинь тоо хязгаартай, айл өрхүүд дээрээ зориулж авч байгаа.
-Мидлинг чинь тэгвэл бас л хортой утаагаа гаргаж байгаа гэсэн үг үү?
-Одоо бид нарын эхлүүлж байгаа хоёр дахь ажил байгаа. Газрууд энэ жилээс эхлээд төр хувийн хэвшлийн чиглэлээр бүгд газ руу шилжинэ. Бүгд газ цахилгаан руу шилжинэ. Нийслэл ч юм уу төрөөс нэг төгрөг ч гарахгүй энийг бүгдээрээ номин ч гэдэг юм уу горгаз ч гэдэг юм уу эдгээр компаниуд энэ шилжилтийг хийнэ. Тэгэхээр нөгөө нэг нүүрс хэрэглэж байгаа мидлинг хэрэглэж байгаа сургууль цэцэрлэг ААН-үүд байгаа шүү дээ. Тэд нар бүгд газ руу шилжих шилжилтийг хувийн хэвшлийнхэн хийнэ. Хувийн хэвшлийнхэн нь яах вэ гэхээр тэр газынхаа зарах авах худалдах гэдэг үнийн зөрүү дээрээ орлогоо олж ашгаа нөхөж олно гэсэн үг.
Нийслэл яах вэ ямар үүрэг хүлээж байна вэ гэхээр бид нар Оросоос хэрэглээний хямд газ олж ирж ААН-үүддээ, айлууддаа өгнө. Тэгэхээр нөгөө ААН-үүд маань хямд газ авч байгаа юм чинь өөрсдөө төлбөрийнх схемийг зохицуулаад явна.


-Сая ярьсан шүү дээ гол асуулт маань пи эм. Бид нар эхлээд утаатай байж байгаад сайжруулсан түлш түлэхэд нүдэнд харагдахуйц утаа байхгүй болсон хэрнээ тоосонцрын хэмжээ их байна гээд судалгаанууд яваад байсан. Түүн шиг энэ жил бас нүдэнд харагдахуйц утаа нь багассан ч хүхрийн хэм хэмжээ, жижиг тоосонцрын хэмжээ байгаа юм биш биз дээ. Яг судалгаа авсан уу гэж асуумаар байна.
-Би хамгийн их утаатай үеийн л датаг хэлье. Тэгэхгүй бол сүүлийн хоёрдугаар сар утаа багасчхаж байгаа учраас дата нь илүү сайн гараад арванхоёрдугаар сар нэгдүгээр сар буюу хамгийн их галлагаа ихтэй байдаг энэ сарын хугацаанд хүхэрлэг хий өнгөрсөн жилтэй харьцуулах юм бол 40,7 хувиар буурсан байна. Хүхэрлэг хий үнэр гэсэн үг шүү дээ, азотын давхар исэл 3, хувиар буурсан байна. Пи эм 10 тоосонцор 13,1 хувиар, пи эм 2,5 тоосонцор 6,9 хувиар зургаагаас 90 хувиар, нүүрстөрөгчийн дутуу исэл 5,1 хувиар буусан үзүүлэлтүүд гарч байна.
-Энийгээ яаж хэмждэг юм.
-Энд манай хэмжилтийн 16 постууд байгаа. Нэгд постууд байгаа. За тэр постууд чинь өөрөө дахиад НҮБ-ын хүүхдийн сантай хамтраад хэмжилт дээр хамт сууж байгаа. Дээрээс нь Швейцарт төвтэй Ай Кю Эйр байгаа шүү дээ. Ай Кю Эйр дээрээ бид нар нээлттэй хийх бас адилхан хяналттай явж байгаа.
-Одоо ингээд л 2 3 жилийн өмнө сайжруулсан түлш нэвтрээд л утаагүй болчихсон сайжруулсан түлшний л гол шийдэл байжээ гэж байсан чинь хагас коксжсон нүүрс нь илүү сайн шийдэл байсан байна шүү дээ. Тэрэн шиг энийгээ түлж байтал ахиад нэг өөр сайн шийдэл гараад ирэх юм биш биз дээ. Тэрийг нь судалсан юм байгаа биз дээ гэж асуумаар байна. Ер нь бол яахав нүүрс түлэхгүй л байвал зүгээр гэхдээ тийм хурдан газ руу шилжихгүй л байх л даа. Тэгэхээр хамгийн эцсийн сайн хувилбар бол хагас коксожсон нүүрс ээ л гэсэн үг үү?
-Хагас коксожсон нүүрс чинь өөрөө нүүрсний ахуйн хэрэглээнд хэрэглэж байгаа хамгийн сүүлийн бүтээгдэхүүн шүү дээ.
-Тухайн үед сайжруулсан түлш гэхгүй ийшээ л нэвтрэх байсан юм биш үү?
-Шууд тэр үйлдвэр нь байхгүй юм чинь.
-Үгүй ээ тэгээд л импортлоод л аваад ирэх байсан юм биш үү?
-Тийм. Тэгэхээр чинь дахиад миний сая хэлээд байсан улс төрийн гал гэдэг юм чинь энийг оруулна гэхэд сая ямар галаар явлаа.
-Нүүрсний орон байж бид нар өөрсдөө нүүрс авлаа гээд. Хятадаас нүүрс импортолж оруулж ирлээ гээд байгаа шүү дээ тэ?
-Тийм. Тэгэхээр улс төрч гэдэг хүний хувьд энэ галыг хэн авч явах вэ, даах вэ гэдэг л асуудал.
-Тэгээд сая та сайжруулсан түлш, үйлдвэрлэсэн, зардалтай импортолж оруулж ирж байгаа түлшний зардал тэнцүү байна гэж байна. Тэгэхээр бид цаашдаа цаашдаа өөрсдөө үйлдвэрлэх хэрэгтэй юм уу, хэрэггүй юм уу, үйлдвэр барих хэрэгтэй юу?
-Үйлдвэр барих хэрэгтэй байлгүй яах вэ, Монгол Улс чинь ганцхан Улаанбаатар хотоор хязгаарлагдахгүй шүү дээ. Бид нар нөгөө Улаанбаатар хотын хэмжээнд богино, дунд, алсын бодлогоо боловсруулчихсан. Хагас коксоо шилжилтийн үедээ хэрэглэнэ. Одоо ирэх хоёроос гурван жилийн хугацаандаа хэрэглэнэ тэр хоорондоо газ руу шилжинэ сэргээгдэх эрчим хүч рүү шилжинэ тавдугаар цахилгаан станцаар ашиглалтад оруулна тог руугаа шилжинэ. Энэ гурван зүйл рүү шилжих ёстой, тэрний чинь хажуугаар дахин төлөвлөлт газар чөлөөлөлтүүд явчхаж байгаа шүү дээ.
Яг ингээд шилжье гэхээр орон нутгууд чинь яах вэ гэдэг асуудал гарна шүү дээ. Дархан яах вэ, Эрдэнэт яах вэ, Хэнтийгийн хотууд яах вэ орон нутаг чинь өөрсдөө түүхий нүүрс шууд түлж байгаа. Мидлинг ч биш шууд түүхий нүүрс түлж байгаа. Тэгэхээр 2013-2013 онд 2015-2016 онд Улаанбаатар хот ямар байлаа тас хар байсан шүү дээ. Урдах машинаа харахааргүй утаатай байдаг байлаа. Яг тэр чиг орон нутгийн хотууд дээр аймаг сумуудтай яг тийм нөхцөл байдал байгаа шүү дээ. Улаанбаатар хотоос 30,40 километрийн цаана байгаа хотууд нь хордоод байна.
-Энэ өвөл тэгэхээр коксожсон нүүрснийхээ үйлдвэрийг байгуулж чадах юм уу?
-Багануурыг түшиглэсэн коксожсоны үйлдвэрийн ТЭЗҮ-ийг бол эрдэс таван толгой ТЭЗҮ-ээ дуусгачихсан одоо ТЭЗҮ дуусчихсан барилгын ажилтай эхлэх боломжтой гэсэн үг. Эрдэс таван толгой нь энэ төслөө хэрэгжүүлээд явах юм уу нийслэл энэ төслийг бариад хэрэгжүүлээд явах юм уу гэдэг ЗГ-ын хурлаар гаргаж шийдвэр нь гарах ёстой. Тэгэхдээ миний бодлоор бол энийг Эрдэс таван толгой хийгээд явах өөрсдөө ТЭЗҮ-ээ хийсэн юм чинь өөрсдөө хийгээд явах байх гэж бодож байна.
-Таны хариуцаж байгаа ажил дээр бас “Сүү хөтөлбөр” гэж байна л даа. Одоо тэгээд бас яах вэ. Хүүхдүүддээ ийм агаарын бохирдолтой орчинд өсөж байгаагийнх нь эсрэг сүү уулгана гэдэг нь зөв ч гэсэн бас нийслэлийн хийх ажил мөн юм уу?
-Нийслэл чинь бүх салбар луу л орно шүү дээ. Хүүхэд төрөхөөс тэгээд бурхан болтол энэ хугацааны асуудал бол бүгд нийслэлийн асуудал байдаг юм байна лээ. Эмнэлэгт үзүүлэх, төрийн үйлчилгээ авах, орон сууц авах, авахгүй, гэрчлэлээс салах, нийлэх гээд л
-Үдийн хоолыг боловсролын яам хариуцдаг биз дээ?
-Тийм. Тэгэхдээ тэр хэрэгжилт нь бид нар дээр байгаа шүү дээ. Гал тогооных дээр нь яах вэ, тэнд чинь бол зүгээр санхүүжилт байгаа. Санхүүжилт байгаа л май гэж байгаа. Тэрнээс бол санхүүжилтийг нь аваад махаа авах, төмсөө авах, гурилаа авах, будаагаа авах энэ бүгдийг чинь нийлүүлээд хоол болгох нөгөө хоол нь ичлэгтээ хүрч байна уу, хүрэхгүй байна уу, хүүхдэдээ хүрч байна уу үгүй юү хүүхдийн таваг дээрээ тавих энэ бүх үйл явц чинь бид нар дээр байгаа шүү дээ.
Сүү хөтөлбөр бол хичээлийн таван хоногийн буюу цэцэрлэгт явж байгаа сургуулийн бага ангийн хүүхдүүдэд тав хоногийн гурван өдөрт нь сүүтэй болчхож байгаа юм. Эцэг эх нь өөрөө нэг өдрийг дааж байгаа дүүрэг нь нэг өдрийг дааж байгаа. Одоо ингээд нийслэл нэг өдрийг дааж байна. Ингээд гурван өдөр хүүхдэд сүү өгнө ингээд ирхээр үдийн хөтөлбөр нь сүүтэйгээ орж ирнэ гэсэн үг.
-Сүү хөтөлбөр дээр жишээ нь айл өрхүүд сүү худалдаж авахаар Сүү компанийн сүү Апу компанийн сүү ч гэдэг юм уу тэгэхээр зарим найрлага нь органик биш хуурай сүү шүү гээд шууд саван дээрээ биччихсэн байдаг шүү дээ. Тэгээд тэр чинь нөгөө фермийн ачаалал яалт ч үгүй хүрэхгүй учраас заримдаа хуурай сүү байна уу даа гэж хараад байгаа. Тэгэхээр энэ хүүхдэд өгөх гэж байгаа сүү органик байж чадах юм уу, тийм хэмжээний нийлүүлэлтийг хангах хүчин чадал байгаа юм уу?
– Улаанбаатар хотын хэмжээнд шууд өнөөдөр нийлүүлээд явъя гэхэд хүчин чадал үйлдвэр нь байна. Үйлдвэр нь бараг манай Улаанбаатар шиг дөрөв таван ийм хотыг хангаж чадахуйц. Сүүний үйлдвэрүүд байна хүчин чадал нь байгаад орж ирж байгаа сүү нь байхгүй байна. Тэгээд бид нар Улаанбаатар хотын хэмжээнд сурч байгаа хүүхдүүд дээрээ сүү хөтөлбөрт хамрагдаж байгаа хүүхдүүд бүгдээрэнд нь органик сүү өгөх ёстой гэдэг бодлогыг номер нэгт тавьж байгаа юм.
Монгол Улсад үнээнээс гарч байгаа сүүг тээвэрлээд, үйлдвэрийн явц нь ороод явах ёстой. Тэгэхийн тулд нийслэлээс яах вэ гэвэл сая төсвийн тодотголоор бид нар таван тэрбум төгрөг энэ асуудал дээр тавьж өгсөн энэ юу вэ гэх юм бол сүүний үйлдвэр фермүүдийнхээ тэлэх боломжийг нэгд олгож байгаа хоёрт сүүний үнээ үхэр гэдэг зүйл рүү орох ёстой. Одоо хэдүүлээ нөгөө фермерийн аж ахуй гэдэг зүйл рүүгээ хосолж явах ёстой шууд ганц ферм гэвэл мал амьтны махны тэжээл, амт шим, дээрээс нь сүүний чанар гэдэг дээрээ нөлөөлнө.
Тэгэхээр ферм дотроо байх биш энийг хосолсон байх ёстой. Хосолсон байхын тулд ААН-үүд дээр төсөв хөрөнгө мөнгө шаардлагатай. Тэгээд төсөв хөрөнгө, мөнгө, сүүний үйлдвэрийн үнээнүүдийг хөгжүүлэх сүүний үйлдвэрийн үнээний шугамыг оруулж ирэх удмыг оруулж ирэх энэ ажил дээр бол Нийслэл ингээд мм анхаарлаа хандуулаад явъя гэж байгаа.


-Харин тийм. Сүүжүүлнэ гэсэн хөтөлбөрийн цаана органик сүү нь хүрэлцэх л юм байх даа. Гаднаас хуурай сүү оруулж ирээд найруулаад өгөөд байх юм биш биз дээ?
-Тэгж ёстой болохгүй шүү дээ. Тийм болохоор бид нар бодлогын хүрээнд явж байгаа. Тэрнээс бол энийг өнгөцхөн харвал нэг нийслэл хэдэн төгрөг тавиад л нэг хуурай сүү ч юм уу хамаагүй оруулж ирж байна гэж иргэд зарим нь шүүмжилж байгаа. Энэ чинь үйлдвэрлэлийн шат болгон дээр нь оролцож байгаа ямарваа нэгэн асуудал байх юм бол тэнд нь төсөв хөрөнгө мөнгө зарцуулж асуудлыг нь шийдэж өгч байгаа. Тэгж байж энэ үйл явц тэгшдээд ямар нэгэн алдаа мадаггүй явна. Тэгж байж хүүхдүүд өөрсдөө эрүүл байгалийн гаралтай эрүүл ямар нэгэн химийн хадгалах бодис, хуурай сүү орохгүй хэрэглэнэ гэсэн үг. Тэр чинь л бидний гол зорилго шүү дээ.
-Нийслэлийн төсөв санхүүгийн асуудал таны ажил үүрэгт хамаардаггүй ч гэсэн та өөрөө Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч хүн иргэдийн хуралдаа байнга орж байгаа. Одоо нийслэл төсвийн тодотгол хийгээд нэг их наядын төсвийн тодотгол хийх гэж байна шүү дээ. Нийслэлийн төсөв жил ирэх бүр тэлдэг. Нийслэл плов хийнэ л гэх юм, сүү хөтөлбөр хэрэгжүүлнэ, вакцинжуулна л гэж байна хеликобактерийн эсрэг аян хийнэ л гэж байна. Ингээд юм юм руу орсон ажлыг нийслэл дээр төвлөрүүлээд цаана нь төсвийн хулгай явагддаг юм биш биз дээ гэсэн хардлага байгаад байна л даа. Яам нь ажлаа хийж чаддаггүй юм уу гээд л.
-За яг наад асуудал дээр чинь бид нар онцгой анхаарч байгаа. Яагаад гэвэл одоо таны хэлдэг энэ вакцин, хеликобактери энэ тэр гээд байна шүү дээ. Та анзаарсан бол би НҮБ-ын ОУБ гээд байгаа шүү дээ бид санхүү хөрөнгө мөнгөө батлаад тэд нар шүүж шилжүүлж байгаа. Тэгэхээр НҮБ-ын хүүхдийн сан тэр бүх ажлуудын хөрөнгө мөнгөний асуудлыг өөрсдөө тендерээ зарлаад компани гүйцэтгэлээ хангана гэсэн үг. Нийслэл бол бүх сургууль цэцэрлэгүүдийнхээ хүн хүчээрээ хангаж өгнө гэсэн үг.
Тэгэхээр санхүү мөнгөтэй холбоотой энэ асуудлыг бид нар ОУБ-д өгчихөж байгаа ОУБ гүйцэтгэлээ хангаад явж байгаа гэсэн үг. Ингэснээр нийгмийн шахаа гэж ярьдаг тийм асуудлуудыг байхгүй болгочхож байгаа юм. Гуйлга муйлга гэсэн юм байхгүй. Жишээлбэл Баруунсалаа, Зүүнсалаа болон Баянхошууны, Дэнжийн мянгын айлуудыг бид нар сэргээгдэх эрчим хүч рүү холбож байгаа. Тэдний ТЭЗҮ хийх ажлыг нь хүртэл бид нар НҮБ-ын хөгжлийн сан руу өгчхөж байгаа тэгэхээр НҮБ хөгжлийн сан, сэргээгдэх эрчим хүчний ТЭЗҮ гээд тэд нар л өөрсдөө хийнэ. Өөрсдөө боловруулж өөрсдөө гаргаж ирнэ. Яг ийм үйл явцаар явж байгаа юм. Яагаад гэвэл энэ дээр муухайгаар хэлэх юм бол нийслэлийн төсвийн дарга цэргийн оролцоогүйгээр байж болохуйц явж байгаа.
Тэгэхгүй бол том том бүтээн байгуулалт бол тендерээр л явчихна шүү дээ. Сургууль, цэцэрлэг, Сэлбэ дэд төв гээд тэд нар чинь тендерээр зарлагдаад л “так так так” гээд л явчихна. Хууль дүрмийнхээ дагуу иргэд олон нийт рүү харчихсан нөгөө сургалт семинар гээд л баахан юмнууд байдаг шүү дээ. Энэ ажлуудыг юугаар хийж байна вэ гэхээр дандаа ОУБ-аар л хийж байгаа. Миний ганц барьж байгаа бодлого бол тийм байгаа нэмээд энэ байгууллагууд яах юм гэвэл залгамж халаа гэдэг зүйлийг үлдээчхэж байгаа юм. Нэг дарга ирлээ, дараачийн дарга ирлээ, солигдлоо
-Олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрүүдээр санхүүжүүлж байгаа гэсэн үг юм уу?
-Бид нарын төлөвлөгөөтэй бодлогууд байгаа шүү дээ. Төлөвлөгөөтэй бодлогууд дээр тэд нарыг оруулж ирж байгаа байхгүй юу. Бид ийм ажил хийх гэж байна, хеликобактеритай тэмцэх гэж байна, умайн хүзүү хорт хавдартай тэмцэх гэж байна. Сүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна ингэх гэж байна, сэргээгдэх эрчим хүч орох гэж байна та нар орж ир ээ гэж байгаа. Тэгээд цаадуул чинь за энэ энэ төсөлтэй бид нар хамтраад ороод ажиллая гээд ингээд л хамтын ажиллагаа шүү дээ. Тэгэх юм бол энэ чинь харилцан бие биедээ хяналт тавиад эхэлчхэж байгаа юм.
Жишээлбэл нийслэлийн төсвөөс таны хардаад байгаа шиг мөнгө төгрөг буруу зөрүү идээд байх юм бол тэд нар чинь бидэнтэй нэгдэхгүй, хоёрт тайлан дээрээ тавигдана. Бид нар энэ ажлыг 80 саяар хийх байлаа гэхэд энэ чинь 150 сая гарчихсан юм уу яг үлдэгдэл тэдэн сая нь хаашаа гарсныг бид нар мэдэхгүй ээ гээд тайлангаараа бичээд өгчихнө. Давхар хяналт хийж байгаа.
-Санхүүжилт, төсөв, хяналт гэж ярьсан дээр одоо нийслэл дээр хэчнээн төрийн өмчит байгууллага байна вэ?
-Нийтдээ 43 байгууллага.
-43 байгууллагын 30 орчим хувийнх нь удирдлага нь төрийн өмчит байгууллагын ТУЗ-ийн гишүүн, дарга нь 30 хувь нь Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч нар байна гэсэн тоо харсан л даа. Энэ үнэн үү?
-Тийм. Нийслэлийн хурлын төлөөлөгчид гэвэл 2024 оны сонгууль болсон шүү дээ. Сонгууль болоход яг Их хурлын гишүүдтэй адилхан тойрог дээр үзэлцсэн. Их хурлын гишүүний тойрог дээр л Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч нь үзсэн. Тэгэхдээ Их хурлын гишүүн болоод явахаараа тав, зургаан сая төгрөгийн цалин авдаг, хууль нэмэлт өөрчлөлт орсон гээд урамшуулал авдаг, хууль зохиосон гээд урамшуулал авдаг. Ингээд тэд нар нь их байгаа.
Нийслэлийн иргэдийн хурлынх дээр яг үнэндээ цалин авдаг хүн байхгүй ээ, ЭМД төлдөггүй, дээрээс нь нийгмийн даатгал төлдөггүй. Тэгэхээр чинь нөгөө хэдэн төлөөлөгч маань төлөөлөгч гэж сонгогдоод зүгээр ингээд л суучхаж байгаа байхгүй юу. Гэтэл нийгмийн даатгалаа төлсөн байх ёстой болно тэрийг төлөхийн тулд ажил эрхлэх ёстой болно. Тэгэхээр хүмүүс ажлаар хангах ядаж нийгмийн даатгал ЭМД-ыг нь тасалдуулахгүй байх гэдэг үүрэг хариуцлага ирээд байна.
-Тийм учраас дарга ТУЗ-ийн гишүүнээр томилоод байна гэж үү?
-Ерөнхийдөө гол зорилго нь тийм, хоёр дахь зорилго нь нийслэлээс хэрэгжүүлж байгаа бодлого төсөл хөтөлбөрийг бид нар өөрсдөө ийм юм хийнэ гэж иргэдэд амлаж гарч ирсэн. Тэр амласан амлалтаа биелүүлэхийн тулд тэр байгууллагуудаа өөрөө удирдаад амлалтдаа хүрэх ажлаа өөрсдөө хий гэж байгаа юм. Нийслэл дээр бол тэр ажлынхаа араас өөрөө ханцуйгаа шумлаад, өөрөө яг газар шороон дээрээ очоод, тэр байгууллага хүмүүсүүдээ удирдаад явна. Хариуцлага тооцно гэх юм бол тэр сонгосон хүнтэйгээ шууд хариуцлага тооцно. Яагаад гэвэл тэр хүн өөрөө амласан амлалтдаа хүрэхийн тулд байгууллага удирдаад явж байгаа гэдэг.
-Тэгэхээр энэ 40 гаруй байгууллага төрийн өмчит байгууллага байх нь. Харин тооны хувьд олон юм биш үү байх шаардлагатай юм уу гэдэг нэг асуулт гарч ирж байна. ЗГ-аас төрийн өмчит байгууллагуудыг бууруулна гээд байдаг. Нийслэл дээр нэмэгдээд байна хоёрдугаарт Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч нар хяналт тавих гэж нийслэлийн үйл ажиллагаа төсөв зарцуулалт дээр хяналт тавих гэж сонгогддог байтал төрийн өмчит байгууллагуудын тоог нэмээд даргаар иргэдийн хурлын төлөөлөгч нарыг нэг ёсондоо хахуульдах байдлаар даргаар нь томилоод байвал энэ хяналтыг хэнд тавих юм бэ. Хяналтгүй төсөв зарцуулагдаад байгаа юм биш үү гэсэн асуулт гараад байна л даа?
-Эхний асуултад хариулахад эд нар маань өөрсдөө томилогдоод явж байгаа. Хэрвээ Нийслэлийн Иргэдийн хурал, Орон нутгийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт ороод ЭМД нийгмийн даатгал цалинтай болчих юм бол нэгдүгээрт энэ ажлыг хийгээд байх шаардлагагүй болж байна. Яг таны хэлдгээр өөрсдөө хяналтаа хийгээд явчихна. хоёрдугаарт эд нар салбарын ажлаа л хийгээд явж байгаа тийм байгаа биз. Ганцхан салбарын ажил бусад салбарын ажлууд руу орохгүй.
Одоо жишээлбэл 43 байгууллага байгаа гэж байгаа шүү дээ 43 байгууллагын нэг байгууллагыг л удирдаад явж байгаа. Тэгэхээр төлөөлөгч гэдэг хуваариар нөгөө 42 байгууллагадаа хяналтаа тавиад явж болно гэсэн, энэ яагаад ийм олон байна гэхээр нийслэл дээр том том төслүүд хэрэгжүүлж байгаа дээрээс нь жижиг төслүүд ч явж байна. Улаанбаатар хотын амьдралыг хэвийн байлгахын тулд өдөр шөнөгүй ажиллаж байгаа ийм байгууллагуудын хэвийн ажиллагааг хангах гэсэн үйл ажиллагаанууд ингээд явж байна. Үүнд нэг давуу тал байгаа нь асуудал олон шат дамжлага дамжихгүйгээр шууд иргэдийн хурал дээр ороод шууд иргэдийн хурал дээр ямарваа нэгэн асуудал шийдэгдэж болдог. Яагаад гэвэл тэр тухайн салбарыг хариуцаж тухайн салбарыг тэргүүлж явж байгаа төлөөлөгч нь.
Тэр салбарынхаа асуудлыг өөрөө барьж ороод, лоббигоо хийгээд, төсөв хөрөнгөө, мөнгөө энд тэндээс босгоод асуудлаа шийдээд явдаг. Хуучин яадаг байсан гэхээр энэ цаас төсөв хөрөнгөө нэг даргын үүдийг сахиж мөнгө гуйгаад л, яаман дээр очиж нэг мөнгө гуйгаад л асуудлаа шийдүүлэх гээд л ингэж явдаг байсан чинь одоо бараг байхгүй болчхож байна. Тэгэхээр нэг давуу тал нь энэ.


-Энэ 43 гэдэг тоо бол тэгээд байх ёстой л тоо юу?
-Улаанбаатар хотын үйл ажиллагаа нь тэлээд байна. Коп гэдэг дээр хүртэл бид нар нэгийг байгуулж байна шүү дээ.
-Нэг төрийн өмчит байгууллагын жилийн төсөв дунджаар хэд байх вэ?
-Үгүй ээ тэгээд ямар байгууллагаасаа л хамаарна шүү дээ. Жишээлбэл Ус Суваг гэх юм бол Улаанбаатар хотын ус сувгийн асуудал хариуцаж байгаа ажил болохоор тэр чинь дөрөв, таван тэрбумаар яригдана. Коп байгаа шүү дээ. Копын хурал одоо наймдугаар сард зохион байгуулагдах. Тэгэхэд Копын аж ахуйн тооцоот үйлдвэр нь зөвхөн цалин мөнгийг нь л тавьж байгаа буюу 400-500 сая төгрөг л байна. Түлш хэрэглэгчдийн төв ба үйлчлэх төв байгаа. Угаар хяналт угаар мэдрэгчийг чинь хянаж байгаа, тэнд ойролцоогоор дөрөв, таван тэрбум төгрөг байна түүнээс нэг тэрбум төгрөг нь сүлжээ ашигласны мөнгө гээд л явна. Ямар ямар байгууллага гэдгээсээ хамаараад л явчхаж байгаа. Тэгэхээр энэ чинь өдөр шөнө шиг харьцангуй байгаа биз дээ.
-Өнгөрсөн орон нутгийн сонгууль том тойргоор нэлээн өрсөлдөөнтэй болсон. Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч болох гэж байгаа хүнээс нэлээн их төсөв бараг л их хурлын гишүүн болох хэмжээний төсөв шаардагдсан ийм сонгууль болсон л доо. Харин иргэдийн дунд ИХТ болоод цалин байхгүй, гэтэл ийм их мөнгө сонгуульд хаяж иргэдийн хурлын төлөөлөгч болоод яг яах гэдэг юм бэ, яах гэж улайрдаг юм бэ гэсэн асуултууд хөврөөд байсан. Тэгэхээр Нийслэлийн төрийн өмчийн байгууллагын дарга болох гэж Иргэдийн хурлын төлөөлөгч болдог юм уу?
-Үгүй шүү дээ. Яг тийм нөхцөл байдал энэ жил үүсчихсэн. Төлөөлөгч болно гэчихсэн нэг сая 600 мянган хүн амьдарч байгаа шүү дээ. Тэдгээр хүмүүсийн ашиг сонирхол, хүсэл эрмэлзлэл бид нар төлөөлөөд, мөрийн хөтөлбөр гэж байгаа “Шинэ Улаанбаатар” гэдэг мөрийн хөтөлбөр явсан. Тэгээд энэ мөрийн хөтөлбөрийг нийслэл хотынхонд та нар хэрэгжүүл мөн Б.Нямбаатар даргын дэвшүүлж байгаа ажлуудыг дуусга гэдэг том акц явсан шүү дээ. Та нар эхэлсэн ажлаа дуусга, энэнийхээ ард гар, метрогоо дуусга, трамвайгаа дуусга, хурдны замаа, тавдугаар цахилгаан станцаа дуусга, утааны асуудлаа шийд, нүүрс түлмээргүй байна, нүүрснээс өөр шийдвэр олж ир гэдэг л үүрэг даалгавруудыг Улаанбаатар хотын иргэд өгсөн шүү дээ.
Тэгээд л тэрэнтэй үзэлцэж ноцолдохын тулд одоо эдгээр байгууллагууд чинь өөрсдөө яг нэг эд эс нь болж байгаа юм. Яагаад гэвэл асуудал хариуцсан хариуцсан байгууллага байхгүй бол тэр асуудал өнөөдөр сөхөгдөөд маргааш дарагдах гээд байна. Ингээд л дарагддаг. Нэг асуудал нөгөө асуудлаар ингээд л дарагдаад явдаг. Тийм болохоор тогтвортой нэг асуудлыг шийдээд цаана нь гарахад яах вэ гэх юм бол аж ахуйн тооцоот үйлдвэрийн даргатайгаа цэрэгтэйгээ яг энэ асуудлынхаа ойроос 24/7 гүйж байдаг л байх ёстой. Тэгэхгүй бол өмнө нь хэмнэж, багаар явж үзсэн шүү дээ, тэгээд өнөөдрийг хүртэл утаа байна уу байна, замын түгжрэлийнхээ асуудлыг шийдсэн үү шийдээгүй ингээд л явсан. Тэгвэл зоригтой арай өөрөөр шийдлээ олж явъя л гэж байгаа юм.
-Ер нь газ руу шилжиж байна, зөв л дөө. Бид сайжруулаад сайжруулаад яалт ч үгүй л утаа гаргадаг тийм түлш түлж байснаас газ руу шилжсэн нь дээр. Гэхдээ бас эрсдэлтэй ОХУ-аас нийслэлчүүдийн дулаан газаа 100 хувь авахаар бүрэн хараат болох юм биш үү гэсэн асуулт гарч ирээд байна л даа.
-Улаанбаатар хотын таван мянган айлыг 2025-2026 онд газ руу шилжүүлэх зорилго тавиад явж байгаа. Одоо 1760 гаруй айл шилжижхээд байна. Яагаад ийм удаан явж байна гэхээр таны хэлснээр аюулгүй байдал гэдэг хангагдаж байгаа юм. Айл болгон дээрээ тоног төхөөрөмжөө суурилна. Дээрээс нь нөгөө суурилуулсан айл дээрээ хамгийн багадаа долоо хоног хамгийн уртдаа 14 хоног өдөр болгон очиж ажиллана. Яаж байна болж байна уу, хэрэглэж чадаж байна уу, чадахгүй байна уу, газ нь яаж байна гээд жоохон хүүхдийг хөлд оруулахад суганаас нь бариад явдаг юм шүү дээ. Яг тэрэнтэй адилхан газын хэрэглээг бид нар ингэж байна.
Яагаад гэхээр газны хэрэглээ гэдэг чинь дэлбэрэх, тэсрэх гээд зөв хэрэглэхгүй бол аюултай гэдгийг надаар хэлүүлэлтгүй хүн бүр мэдэж байгаа. Тэгэхээр бид зөв хэрэглээндээ орох ёстой байхгүй юу, учир нь ОХУ хэрэглэж байна, БНХАУ хэрэглэж байна, БНСУ хэрэглэж байна, Япон хэрэглэж байна, дэлхийн том орнууд бүгд хэрэглэж байна тийм биз дээ. Тэгэхээр бид нар айгаад, ганцхан монгол гэдэг улс хэрэглэхгүй нүүрсээ хэрэглээд байж болохгүй шүү дээ. Тийм болохоор газынхаа шилжилт рүү явчихна. Хоёрдугаарт газны хараат болно гэдэг яг үнэн асуудал тэгэхдээ бид нарт Улаанбаатар хотынхоо газыг хангах үйлдвэр барих шаардлага үүсэж байгаа биз. Тэгэхээр бид хагас коксын үйлдвэрийг 10,20 жилийн дараа нэг барьчихъя л даа гээд суух биш.
Өнөөдрөөс эхлээд бид газ боловсруулах, газ гаргах, газаар хангах гэдэг үйлдвэр байгалийн хий гэдэг зүйл рүү аль болох шилжиж явна. Тэгэхээр үйлдвэрийнх нь ТЭЗҮ-ийн асуудал нь яам руугаа тавьчихсан байгаа. Нүүрсний үйлдвэрийг түшиглээд газаа гаргаж авах тийм ТЭЗҮ нийслэл өөрөө хариуцаад хийх үү эсвэл яам нь өөрөө хариуцаад хийх үү гэдэг саналыг бид нар ЗГ-таа бэлдээд л оруулах ёстой. Тэгээд ЗГ-ын хурлаар яам руугаа алх цохиод шийдээд явах юм бол яам нь тэрийгээ хийгээд явна, нийслэл хийе гэх юм бол бид нар өөрсдөө энэ дээрээ суугаад газны хангалтаа нийлүүлээд явна.
Тэгэхдээ нэг зүйлийг маш сайн ойлгох ёстой. Тэр нь юу вэ гэхээр “Сила Сибири” гээд газны хоёрдугаар шугам орж ирж байгаа шүү дээ. Газны хоёрдугаар шугам 2030 он гэхэд баригдаад дуусна гээд мэдээ мэдээллээ сайд дарга нар өгөөд байгаа шүү дээ. Юу гэсэ үг вэ гэхээр тэр шугам хэрвээ явах юм бол тэндээс шууд өөрсдийн хэрэглээний газыг авах боломжтой болно. Тэгэх юм бол дахиад л хэдэн мянган км-ийн-ийн цаанаас газ тээвэрлээд байх шаардлага байхгүй, зүгээр яг энэ хажууханд авчихна гэсэн үг.
Тэр шугам нь одоо эхнийхээ зургаар Улаанбаатар хотоос 40 байна уу 50км-ийн цаагуур зөрж байгаа. Тэгэхээр бид хэрэглээнийхээ газыг 40 юм уу 50км-ийн цаанаас шууд татаад авч явах боломжтой л юм. 2030 он хүртэл тэр газын шугамыг хүлээх үү, өмнө нь хэдүүлээ газ боловсруулах, гаргаж авах үйлдвэр бариад нийлүүлэх үү гээд. Хэрвээ тэр шугам 2030 онд яваад тэндээс бид үнэгүй шахуу газ авчих юм бол тэр үйлдвэр тэгээд шал хэрэггүй хөрөнгө оруулалт ороод дампуурчихна. Тэгээд бодлогын газрууд, яамдууд нь ямар ч байсан хийнэ биз.
-Эдгээр том төслүүд дээр яагаад заавал Хятад компаниудыг сонгон шалгаруулаад байдаг юм бэ, үнэхээр дотоодын компаниуд хийх чадамжгүй байдаг юм уу?
-Бид төр, хувийн хэвшлээрээ явж байгаа, бид нар тэрийгээ дахиад л санал болгоно шүү дээ. Ийм ТЭЗҮ байна, ийм ажил байна, энийг сонирхогч байгууллагууд байна уу гээд л. Зөвхөн монголдоо биш олон улс дээр тавина шүү дээ. Тэгээд нөгөө компаниуд чинь энэ ажил дээр бид нар сонирхож байна гээд сонирхлоо илэрхийлнэ. Энэ ажил дээр ч сонирхож байна трамвай дээр чинь бид нар сонирхож байна гээд трамвай дээр жишээ авъя л даа хоёр зам байгаа тийм ээ нэг нь Сүхбаатарын талбайгаас Зунжин хүртэл нөгөөдөх нь Буянт-Ухаагаас Сүхбаатарын талбай хүртэл, Сүхбаатарын талбайгаас Зунжин хүртэл бид нар ийм ажил байна аа гээд. Сонирхогч компани ороод ирчихсэн бид нар энэ дээр чинь сонирхож байна аа гээд.
Тэгэхээр Буянтухааас Сүхбаатарын талбай гэхэд сонирхогч компани байхгүй болчихсон яг ийм жишээтэй. Тэгээд сонирхогч компани байхгүй болчихсон учраас нийслэлээс энэ ажлыг явуулах ёстой, Яармагийн түгжрэлийг бууруулах ёстой гэдэг зорилгоороо нийслэл өөрөө тэгвэл бид нар энэ дээр хариуцлагаа хүлээгээд энэ дээр хөрөнгө оруулаад явъя гэдэг шийдвэр гарч байгаа жишээтэй байгаа юм. Ихэнхдээ яагаад Хятад компаниуд орж ирдэг вэ гэх юм бол хятад компаниуд хамгийн хямд өртөг тавьдаг хямд өртөг тавьж байна аа гэхээрээ муу бараа бүтээгдэхүүн муу үйлдвэрлэл гэдгээрээ биш тэр чинь ойрхон учраас замын зардал хүн хүч гэдэг зардал дээрээ хамгийн бага зардал гарч байгаа.
Тэр Солонгос компани гэхээр замын зардал нь маш өндөр болоод явчихдаг. За тэгээд Франц ч юм уу Герман, Америк, Японы компани болохоор замын зардлууд нь аягүй өндөр болоод явчихдаг. Тэгэхээр өндөр өртөгтэй хийлгэхээр тэр хүнийг чинь дахиад 15 жилийн дараа шатаах үйлдвэр нь манайх болчихлоо гэж бодоход тэр хүнд нь 20 жилийн дараа болох ч юм уу.
-За хувийн асуулт асуумаар байна. За за таныг чинь одоо нөгөө буузны гурилаас эхлээд л буузны гурил элдэж чадахгүй цагаан захтан генералын хүү “крандуулж” албан тушаал дээр очсон гэж яриад байдаг л даа. Тэгээд ер нь яах гэж төрийн ажилд орсон юм. Залуу хүн чинь бараг цаг зав бизнест зориулаад мөнгөтэй боломжтой болоход зориулсан нь дээр юм биш үү гэдэг нүдээр хардаг хүн байдаг шүү дээ.
– Крандуулж орсон гэх яриаг би өөрөө ч хайж үзсэн. Яг үнэндээ тийм зүйл олдоогүй. Зарим хүмүүс төрд 1-2 жил ч ажиллаагүй байж дэд сайд болчихдог жишээ байдаг. Тэр бол өөр асуудал.
Миний хувьд 2007 онд сургуулиа төгсөөд төрийн албанд орсон. Ажилтан, мэргэжилтэн, шинжээч, референт гээд шат дараатай ажилласан. Дараа нь Гадаад харилцааны яаманд гуравдугаар нарийн бичгийн даргаар ажилласан. Буцаж ирээд зөвлөх, дараа нь Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч болсон. Өнөөдөр хүртэл төрийн албанд тасралтгүй ажиллаж байна.
2007 оноос хойш тооцвол төрийн албанд 19 жил ажиллаж байгаа. Улс төрд бол 2016 оны арванхоёрдугаар сараас орсон.
Мөн хүмүүс намайг аавтай минь холбож ярьдаг. Манай аав цагдаагийн хүн. Хэрвээ би цагдаагийн салбарт ажиллаад газрын дарга болчихсон, хурандаа цол авчихсан байсан бол тэгж хардах боломжтой байж болох юм. Гэтэл миний ажиллаж байгаа салбар өөр.
Манай гэр бүлд мэргэжил салбарууд өөр өөр. Өвөө маань инженер байсан, Эрдэнэтэд ажиллаж байсан анхны инженерүүдийн нэг. Аав маань цагдаа болсон. Би харин гадаад харилцаа, төрийн удирдлагын чиглэлээр явж байна.
-Төрийн албаны ажил ачаалал ихтэй гэж ярьдаг. Ялангуяа нийслэлийн ажил их байдаг. Тэгэхээр таны хувьд хувь хүний зорилго, амбицаар ажиллаж байна гэж ойлгож болох уу?
-Надад өөрийн зорилго бий. Би 45-46 нас хүртлээ Монгол Улсынхаа төлөө ажиллана гэж боддог. Би Австралид сурч төгссөн. Тэнд үлдэх боломж байсан. Надтай хамт сурсан олон хүн тэнд амьдарч, ажиллаж байна.
Гэхдээ манай гэр бүл эх оронч үзэлтэй. Аав маань “эх орныхоо төлөө хувь нэмрээ оруулах ёстой” гэж хэлдэг байсан. Амь насаа зориулах албагүй ч өөрийн хувь нэмрийг оруулах ёстой гэсэн хүмүүжилтэй өссөн.
Тиймээс Австралид сургуулиа төгсөөд дипломоо аваад маргааш нь монгол руу нисэж ирсэн. Ирээд төрийн албаны шалгалт өгч, ажиллаж эхэлсэн.
Миний төлөвлөгөө бол 45-46 нас хүртэл Монголын хөгжлийн төлөө ажиллах. Тэр хугацаанд утаа, метро, замын түгжрэл, цахилгаан станц зэрэг томоохон асуудлуудыг эхлүүлэхэд хувь нэмрээ оруулахыг хүсдэг.
Харин түүнээс хойш гэр бүлдээ илүү цаг гаргана гэж боддог. Монгол хүний дундаж наслалт ойролцоогоор 67 байдаг. Би гурван хүүхэдтэй тиймээс амьдралынхаа тодорхой хугацааг эхнэр, хүүхдүүддээ зориулахыг хүсдэг.
-Танд баярлалаа. Нийслэлд хэрэгжүүлж байгаа төслүүдийн талаар нээлттэй ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.
-Баярлалаа.






