
Шар усны аюулаас сэрэмжлүүлж байна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
03-р сарын 09-нөөс 11-нийг хүртэл ихэнх нутгаар дулаарах тул цас ихтэй аймгууд, ялангуяа Сэлэнгэ, Дархан-Уул, Увс, Баян-Өлгий аймгийн нутгаар шар усны үерийн аюулын их эрсдэлтэй байгааг анхааруулж байна.
2026 оны 03-р сарын 08-ны 20 цагаас 03-р сарын 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээллээр:
Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -27…-32 градус, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр -22…-27 градус, Алтайн уулархаг нутаг, Идэр, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар -17…-22 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1…-6 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -6…-11 градус, бусад нутгаар -11…-16 градус хүйтэн, өдөртөө Тэс голын хөндийгөөр -12…-17 градус, Увс нуур болон Дархадын хотгороор -7…-12 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Ерөө, Хараа, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9…+14 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +5…+10 градус, бусад нутгаар 0…+5 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -17…-19 градус, бусад хэсгээр -11…-13 градус, өдөртөө +3…+5 градус дулаан байна.
Багануур орчмоор: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -19…-21 градус, өдөртөө 0 градус орчим байна.
Тэрэлж орчмоор: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө -22…-24 градус, өдөртөө +1 …+3 градус дулаан байна.






