
Үндэсний баяр цагаан сар болоход цөөхөн хоног үлдлээ. Бүх нийтээр өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг энэхүү баяраар монголчууд бид үндэснийхээ дээл хувцсаа өмсөж гангардаг билээ. Хэрэв та сар шинээр өмсөх гоёлоо бэлтгэж амжаагүй байгаа бол өдөр тутмын болон гоёлын дээл хувцсаараа танигдсан “Үзэмж монгол брэнд”-ийг зориорой. Монгол хүний биед эвтэйхэн эсгүүр, өнгөний уусалт, нарийн хийцээрээ ялгардаг тус брэнд нь өдөр тутам, баяр ёслол, албан арга хэмжээ гээд бүхий л үед өмсөх боломжтой дээл урлажээ.
Хэрэв та өөрийн өнгө төрх, биеийн онцлогт тохирсон дээл хайж байгаа бол “Үзэмж монгол брэнд”-ийн шинэ загваруудаас сонголтоо хийгээрэй. Чанар, хийц, загвар гурвыг нэг дороос мэдрүүлэх монгол дээл таныг улам үзэсгэлэнтэй харагдуулна.
Та “Гранд плаза” худалдааны төвийн 602 тоотыг зорьж очоод, мэргэжлийн дизайнераас зөвлөгөө авч өөртөө тохирсон өнгө, загварын сонголтыг хийгээрэй. Та өөрт санхүүгийн дарамт өгөлгүйгээр Pocket, Sono апп-уудыг ашиглан зээлээр, хуваан төлөх нөхцөлтэйгөөр дээл авч болох аж.
- Утас: 9191-4676
- Пэйж хуудас: Үзэмж Монгол Брэнд Uzemj brand
Сар шинийн баярыг угтан урласан шинэ загваруудаас нь танилцуулъя:





















































Ташрамд сонирхуулахад, “Үзэмж монгол брэнд”-ийг жүжигчин, дизайнер С.Энхзаяа үүсгэн байгуулсан бөгөөд тэрбээр Монголын хувцас загварын хамгийн том наадам болох “Гоёл” наадамд 2024, 2025 онд тусгайлан урласан бүтээлээрээ өрсөлдөж финалд шалгарч байсан. Энэ амжилтаа улам бататгаж, “Гоёл 2026” наадмаас “Шилдэг дизайнер” шагнал хүртсэн байна.






