
Автобусанд хэн нэгэн хичээлээ хийж, ном уншиж болохгүй.
Аль нэг буланд уйлж, хаа нэг газарт дуулж болохгүй.
Биеэ өмөөрч, хамгаалж болохгүй.
Хүссэнээрээ хувцаслаж, ганган хээнцэр алхаж болохгүй.
Муу, муухай харагдаж бүр болохгүй.
Энэ бүхнийг ямар гэгээлэг, сайхан юм бэ, яасан хэцүү, өрөвдмөөр, муухай юм бэ гэдэг үгсээр халхавчилдаг.
Хэний ч хамаагүй зургийг дарж, бичлэгийг нь зөвшөөрөлгүй хийдэг, нийгмийн сүлжээнд цацдаг, хаяж өгдөг сүрэг бий болсон.
Магадгүй танд ч хамаатай байж мэднэ.
Өөрөөр хэлбэл энэ нийгэмд амьдарч буй хэнд ч хувийн гэх орон зай асар бага, маш хязгаарлагдмал болсон. Өдөр, шөнөгүй хэн нэгнийг сошиалаар шүүж, цензурдэж байна. Сүүдэрт нь буруугүй буруутнууд олон болж, нийгмээс шахагдаж, золионд явж, бүр торны цаана хоригддог болсон. Энэ гэхдээ төгсгөл биш.
Төгсгөл нь үхэл рүү түлхдэг. Бидний нийтлэг үнэн төрх, бодит дүр зураг ийм байна. Гэхээр хэнд ч хамаатай сэдэв болж таарч байгаа биз!
Энэ бүхнийг орчин үеийн шилдэг залуу, “галзуу” реппер Тришна “Нийгмийн дайсан” гэх шинэ уран бүтээлдээ ч тусгажээ.
Энэхүү уран бүтээл нь удахгүй нээлтээ хийх “Нийгмийн дайсан” киноны албан ёсны дуу юм байна. Уг дуунаас дараах мөртүүдийг онцлон хүргэе.
Бүрэн хэмжээгээр нь энд дарж үзэх боломжтой.

– Хэн нь дайсан хэн нь найз юм, мэдэхээ ч байлаа
Өглөө орноосоо өндийнө, бие минь сэрэхээ ч байлаа
Өлсөж байгаа ч урдах хоолоо идэхээ ч байлаа
Бүгд л надад дургүй, хурдан үхээч гэцгээж байлаа
Уг нь би тийм муухай зүйлийг өөрийн гараар хийгээгүй юм аа
Бүгд намайг буруу бодно, юу болсныг хэн ч мэдээгүй юм аа
Багаасаа би мөрөөдөж байсан бас тэгээд биелээгүй юм аа
Та нарын хэл амыг чинь хамаа давах гээд би дийлээгүй юм аа
-Буугаа гартаа барьж толгойруу нь чиглүүлсэн
Гохыг нь би биш ээ нийгэм дарсан
Өөртөө би буруу өгч
буруугаа буруу өгч илүү үйлдэл хийсэн нийгмийн дайсан
Удахгүй намайг тэд мартана гэж бодохоор л сэтгэл санаа харин тайвширсан
Дээрээс нь бүгдийг нь харж байхад
гунигтай над шиг хүн олон байсан
-Нэг хүнийг нэлээн хүмүүс алж байхыг үзэв
Амтай болгон муулаад байхыг харж суухад хэцүү
Тэсэхгүй тэр өөрийн амиа өөрийн гараар гүйцээв
Гэмгүй амь гэтэж яваад гэнэт хүнтэй дүйцэв
Фэйсбүүкээр шүүдгээ хэзээ болих юм
Үнэн гэдгээ сүүлдээ хаанаас ч олох юм
Ухаан сууж, ялаа алж хэзээ ч том болох юм…






