
“Mon Gloves” компанийн захирал Б.Болдбаяр: Бид 30 жилийн хугацаанд зөвхөн “Чанарыг эрхэмлэсээр ирсэн
Уншигч авхай та бүхний энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилье. Та бүхэн Сар шинийн зочдодоо бэлэглэх бэлгээ сонгож амжсан уу?
Тэгвэл таныг 30 жилийн түүхтэй, 3 үе дамжсан залгамж чанар, Үндэсний үйлдвэрлэгч “Mon Gloves” компаниас зөв сонголтоо хийхийг уриалж байна. Энэхүү компани нь гурван үе дамжсан Үндэсний үйлдвэрлэгч компани. Монгол хонь, ямааны арьсаар 30 жил бээлий үйлдвэрлэж буй. Өдөрт 150-200 ширхэг бээлий үйлдвэрлэдэг. Тус компаниас Үндэсний үйлдвэрлэгч нарын оролцож буй “Цагаан сар 2026” үзэсгэлэн худалдаанд бараа бүтээгдэхүүнээ хэрэглэгч нартаа зориулан дэлгэжээ.
Сар шинийн баярын өдрүүд болохыг тохиолдуулан нийслэлийн хэд хэдэн байршилд Монголын Үндэсний үйлдвэрлэгч нар үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа. Энэхүү үзэсгэлэн худалдаанд Монголын үйлдвэрлэгч нарын нэг буюу савхин бээлий үйлдвэрлэдэг чанарыг эрхэмлэгч, “Mon Gloves” компанийн хамт олон UG паласт “UG expo”-д 02 дугаар сарын 04-ний өдөр үүдээ нээсэн “Цагаан сар-2026” үзэсгэлэн худалдаанд оролцож байна.

Үзэсгэлэн худалдааны салбар болон байршлын мэдээллийг та бүхэнд танилцуулъя.
- Соёолж молл “Амар байна уу” 02 дугаар сарын 17-ны өдрийг дуустал
- UG палас “UG expo” 02 дугаар сарын 17-ны өдрийг дуустал
Ингээд UG expo үзэсгэлэнг зорин очиж “Mon Gloves” компани захирал Б.Болдбаяртай цөөн хором ярилцсанаа хүргэе.


-Сайн байна уу? Өдрийн мэнд.
-Сайн байна уу. Өдрийн мэнд.
-Танайх хэдэн байршилд үзэсгэлэн худалдаанд оролцож байна?
-Манайх үзэсгэлэн худалдаанд хоёр байршилд оролцож байгаа. Нэг үзэсгэлэн нь Соёолж моллын 1-р давхарт 29 дүгээр павильон, нөгөө нь UG паласт “UG expo”-д 21-р павельон дээр тус тус гарч байна.
-Энэ жилийн үзэсгэлэнийг худалдан авагчдад олгож буй боломж, онцлогийн талаар сонирхоё?
-Энэ жил манай компанийн бүтээгдэхүүн бэлэгний хайрцагтай болсон. Түүнээс гадна тухайн бүтээгдэхүүнүүддээ 10 хувийн хямдрал зарлан олгож байгаа.
-Бүтээгдэхүүний хувьд үзэгчид маш сайн мэднэ. “Өрөг.mn”-ий бэлтгэн хүргэдэн “Оргилд хүрэх зам” нэвтрүүлгийн ерөнхий ивээн тэтгэгчээр “Mon Gloves” компани маань оролцдог. Эрэгтэй, эмэгтэй хүний савхин бээлийг чанарын маш өндөр түвшинд, яг баталгаатай материалаар үйлдвэрлэдэг. Хонь болон ямааны арьсаар үйлдвэрлэн худалдаанд гаргадаг. Бээлийний доторх материал их сонирхол татаж буй. Ерөнхийдөө импортоор орж ирж байгаа савхин бээлийг авахаар гадна тал нь халцрах, хуурах, дотор талын материал нь хүний гаранд зөөлөн, тухтай биш байдаг?
-Манай бүтээгдэхүүнүүдийн дотор тал нь 100 хувийн хонины ноосоор хийгдсэн байгаа. Импортын бүтээгдэхүүн ер нь бол халцрах, хагарах ийм тохиолдол үүсдэг.
Манайх бол дотоодын бүтээгдэхүүн, дотоодын арьс учраас илүү сайн, чанартай байдаг.
-Ялангуяа Сар шинээр ахмад настнууд, залуучуудад бэлэг сонгохдоо тэр дундаа эрэгтэй хүмүүст бэлэг сонгох маш их төвөгтэй, ярвигтай асуудал.
Эмэгтэйчүүдэд бэлэглэх бэлэг хангалттай, сонголтой сайтай байдаг. Тэгвэл энэ удаад “Mon Gloves” компанийн үйлдвэрлэж, худалдаанд гаргаж буй “Эрчүүдийн бэлгийн багц” маш их сонирхол татаж байгаа. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-“Эрчүүдийн бэлгийн багц” маань ширэн бүс, картны түрийвч, савхин бээлий гэсэн багц бий. Тухайн бүтээгдэхүүн маань яг энэ ард харагдаж байна. “Эрчүүдийн бэлгийн багц”-ыг тодотгож хэлмээр байна. Монгол эрчүүдэд ийм арьсан тэлээ, карт холдер буюу картны түрийвч, ингээд савхин бээлий гэсэн энэ гурван бүтээгдэхүүнийг нэг хайрцганд нэгтгэн багтаасан.
Тэгэхээр үзэгч та бүхэн, ахмад настнууд, залуучууддаа болон ач, зээ нартаа мөн тун удахгүй 2 дугаар сарын 14-нд хосуудын буюу хайрын баяр болно.
Иймээс охид, бүсгүйчүүд та бүхэн хайртай найз залуудаа болон хань ижилдээ зориулан “Эрчүүдийн бэлгийн багц”-ыг сонгохоор бол “Mon Gloves” компанийн оффис төв байрыг зорин ирээрэй. Мөн UG паласт “UG expo”, Соёолж моллыг зорин ирж, энэхүү багцнаас сонголтоо хийх бүрэн боломжтой.
-Танай бүтээгдэхүүний үнийн мэдээллийг уншигчдадаа хүргэмээр байна?
-Бээлийнүүдээс маань бэлгийн хайрцаггүйгээр нь авч болно. Бэлгийн хайрцаггүй авах бол 25,000-ынх нь 20,000 төгрөгөөр, 50,000-ынх нь 45,000 төгрөгөөр аваарай. Мөн хөдөө орон нутгийн захиалагч нараа бас мартаагүй ээ. 10-аас дээш захиалга өгвөл бид унаанд тавиад өгнө. Үзэсгэлэн худалдаанууд дээр ирэх боломжгүй бол Мандухай зочид буудлын чанx ард 2/30 байрны баруун талын 1 давхарт байрлах үйлдвэрээс ирээд авч болно.
Мөн зөвхөн эрчүүдэд зориулсан багц бэлгээ 110,000 төгрөгөөр худалдаалж байна.
Ярилцсанд баярлалаа.
Сэтгүүлч А.Алтанчимэг
Зураглаач Н.Мөнх-Эрдэнэ
Видео ярилцлагыг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






