
Уншигч авхай та бүхний энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилье. Монгол савхин бээлийг 30 жил үйлдвэрлэн, хэрэглэгч нартаа түгээж буй “Mon Gloves” компани хэмээн Та сонссон уу?
Тэгвэл таныг тус компанийн хэрэглэгч, үйлчлүүлэгч нь болохыг уриалж байна. Энэхүү компани нь гурван үе дамжсан Үндэсний үйлдвэрлэгч компани. Монгол хонь, ямааны арьсаар 30 жил бээлий үйлдвэрлэж буй. Өдөрт 150-200 ширхэг бээлий үйлдвэрлэдэг. Тус компаниас Үндэсний үйлдвэрлэгч нарын оролцож буй “Цагаан сар 2026” үзэсгэлэн худалдаанд бараа бүтээгдэхүүнээ хэрэглэгч нартаа зориулан дэлгэжээ.
Үзэсгэлэн худалдааны салбар болон байршлын мэдээллийг та бүхэнд танилцуулъя.
- Соёолж молл “Амар байна уу” 02 дугаар сарын 17-ны өдрийг дуустал
- UG палас “UG expo” 02 дугаар сарын 17-ны өдрийг дуустал
Чанарыг эрхэмлэгч, үндэсний үйлдвэрлэлээ дэмжин, монгол төгрөгөө Монголдоо үлдээхийг эрмэлзэж буй Хүн бүрт зориулав.





















