Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар энэ сард олгох тэтгэмж, халамжийн хуваарийг танилцуулжээ.
Тодруулбал,хүүхдийн мөнгөн тэтгэмж болон олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж, хүнс тэжээлийн дэмжлэг зэргийг энэ сарын 12-нд олгох юм байна. Харин нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмж, “Эхийн алдар” одонгийн мөнгө, “Насны хишиг” зэргийг энэ сарын 11, 25-нд олгохоор болжээ. Өөрөөр хэлбэл, цагаан сарын өмнө цалин, тэтгэвэр, бүх тэтгэмжийг олгохоор болжээ.








