II сарын 11, 12-нд тэтгэвэр, халамж, хүүхдийн 100 мянга бууна

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 74 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 2 иргэний амь насыг авран хамгааллаа.
Нийт дуудлагын 93 хувь буюу 69 нь объектын гал түймэр, 3 хувь буюу 2 нь газар хөдлөлт, 5 хувь буюу 3 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.






