
Хороололд хоёр давхар “Daiso” сүлжээ дэлгүүр нээгдлээ. Тодруулбал, 3, 4-р хорооллын Эв плаза-д байрлах анхны салбар дэлгүүрээ хоёр давхар болгон томсгож, ийнхүү өнөөдөр /2025.02.01/ нээлтээ хийлээ.
Энэ салбар нь Монголын хамгийн том, хамгийн анхны хоёр давхар “Daiso” гэдгээрээ онцлогтой. “Daiso” нь Монголд нийт 18 салбартай бөгөөд үүнээс хоёр нь орон нутагт /Дархан-Уул, Орхон/ байдаг аж.
Бусад салбар дэлгүүрийг бодвол нээлтээ хийсэн “Daiso” нь 6000 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнтэй. Илүү өргөн сонголт, илүү их урамшуулал таныг угтах болно. Тодруулан хэлбэл, нээлтийн урамшуулал болгож, бүх бараагаа 15 хувь хямдруулжээ. Хямдрал долоо хоног үргэлжлэх юм байна. Мөн зөвхөн өнөөдөр худалдан авалт хийсэн хүн бүрт гарын бэлэг өгч байлаа.
Цагаан сарыг тохиолдуулан “Daiso”-гийн бүх салбарт нэгэн онцгой хямдрал зарласан нь:
- Нэг бараанаас зургаан ширхгийг авбал 10 хувь хямдарна.
Та daiso.mn сайтаас захиалаад онлайн хүргүүлж авах боломжтой.













