
Турк улсын 2025 онд аялал жуулчлалын салбараас олсон орлого өмнөх оныхоос 6.8 хувиар өсөж, 65.2 тэрбум ам.долларт хүрчээ. Тус улсын Соёл, Аялал жуулчлалын сайд Мехмет Нури Эрсойн мэдэгдсэнээр 2026 онд Анкара аялал жуулчлалын салбараас олох орлогоо 68 тэрбум ам.долларт хүргэхээр төлөвлөжээ.
Тэрээр, “Турк улс аялал жуулчлалын салбараараа зөвхөн бүс нутагтаа бус олон улсад нөлөөтэй болоод байна. Өнгөрсөн онд Турк улс 64 сая жуулчин хүлээн авсан байна.” хэмээн мэдэгджээ.
НҮБ-ын Дэлхийн Аялал жуулчлалын байгууллагын судалгаагаар 2017 онд Турк улс хамгийн олон жуулчин хүлээн авсан улс орнуудын 8-д бичигдэж байсан бол 2024 онд 4-р байрт бичигддэг болжээ. 2017 онд Анкара аялал жуулчлалын салбараас олсон орлогоороо 15-р байрт бичигдэж байсан бол 2024 онд 7-д жагссан болохыг Соёл, Аялал жуулчлалын сайд Мехмет Нури Эрсой онцолжээ.
Түүний хэлснээр Турк улсад өнөөдөр жуулчид зөвхөн далайн эрэг дээр амрах гэж бус соёлын, шашны, байгалийн, экологийн, археологийн жуулчлал хийх гэж, хоолны соёлтой танилцах гэж, үзэсгэлэн худалдаа үзэж сонирхох гэж, рашаан сувилалд амрах гэж зочилдог болжээ.
Эх сурвалж: Ekathimerini.com






