Турк улс 2025 онд 52.77 сая жуулчин хүлээн авчээ

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны үзэсгэлэнгийн танхимд “Өв тээсэн үнэ цэн” Монгол дарханы үзэсгэлэн дэлгэгдлээ.
Монгол өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч “Дуут урлан” ХХК-ны уран бүтээлчдийн авьяас чадвар, уран сэтгэмжээ нэгтгэн урласан “Чингис хаан шатар”, “Болдоггүй бор өвгөн”, “Нүүдэлчин Монгол”, “Уламжлалт Монгол” болон “Цацалын халбаганы загвар”-ууд зэрэг 40 гаруй бүтээлийн дээжээс дэлгэж байна.
Үзэсгэлэн 2026 оны 01 сарын 26-ны өдрөөс 02 дугаар сарын 14-ний өдрүүдэд үргэлжлэх юм.
Эх сурвалж: Соёл, спорт, аялал жуулчлалын яам



















