“Улаанбаатарын өвлийн наадам – 2026” эхэллээ

“Гэртээ ганцаараа”, “Гэртээ ганцаараа-2” уран сайхны киноны гол дүр Кевины ээжийн дүрээрээ алдаршсан жүжигчин Кэтрин О’Хара 71 насандаа таалал төгсжээ.
О’Хара 1970-аад оны дундуур өөрийн төрсөн нутаг Канаддаа инээдмийн теле шоунуудад тоглож, мэргэжлийн карьераа эхлүүлжээ. Тэрээр зөвхөн жүжиглээд зогсохгүй нэвтрүүлгийн зохиол бичдэг байсан ба уг ур чадвараараа 1982 онд анхны Эммигийн шагналаа хүртжээ.
О`Хара 2015 онд Канадын CBC сувгийн “Schitt’s Creek” ситкомд дампуурсан тэрбумтны алдартай жүжигчин эхнэрийн дүрд тоглосноор дахин алдар нэрд хүрсэн юм. Тэрээр 6 улирал үргэлжилсэн тус ситкомд бүтээсэн дүрээрээ 2019 онд дахин Эммигийн шагнал хүртсэн юм.
Эх сурвалж: BBC






