
Монголын хөрөнгийн зах зээлийн тэргүүлэх оролцогч, үндэсний шуудангийн оператор “Монгол шуудан” ХК нээлттэй хувьцаат компани болсны 10 жилийн ойгоо угтаж, засаглалын болон соёлын томоохон шинэчлэлийг эхлүүллээ. Компанийн удирдлагын зүгээс ажилтан бүрийнхээ хувь нэмрийг үнэлж, нийт ажилтнууддаа компанийнхаа хувьцааг эзэмшүүлж, баялгийнхаа “Жинхэнэ эзэн” болгох шийдвэр гаргаснаа өнөөдөр зарлалаа.



“Бид өнгөрсөн 10 жилд засаглалын ил тод байдал, технологийн суурийг амжилттай тавьсан. Одоо ажилтан бүр маань компанийнхаа хувьцаа эзэмшигч болж байгаа нь бид илүү хариуцлагатай, илүү нээлттэйгээр ирэх 10 жилийн түүхийг хамтдаа бүтээх баталгаа юм” хэмээн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн онцоллоо.
Бизнес тэлэлт: Хил дамнасан худалдааны шинэ гарц
Жилд дунджаар 3.5 сая илгээмж дамжуулан хүргэдэг манай сүлжээнд хил дамнасан цахим худалдааны урсгал нэмэгдсэнээр, 2025 онд зөвхөн энэ шинэ төрлийн үйлчилгээнээс 1.5 тэрбум төгрөгийн нэмэлт орлогыг бүрдүүлж чадлаа. Өмнө нь байгаагүй энэхүү шинэ эх үүсвэр нь манай “Худалдааны платформ”-ын хүргэлтийн шийдэл болон хөгжих алсын хараа бодитой хэрэгжиж, монгол хүний хүсэл, хэрэгцээг дэлхийн зах зээлтэй холбосон найдвартай гүүр нь байж чадсаны баталгаа юм.
Нийгмийн баталгаа: Хамтдаа бүтээсэн үнэ цэн
Бид хамтдаа бүтээсэн амжилтаа ажилтнуудынхаа сайн сайхан байдалд зориулахыг нэн тэргүүний зорилтоо болгосон. Энэхүү бодлогын хүрээнд 2025 оны 4 дүгээр сарын 1-нээс нийт ажилтнуудынхаа цалинг дунджаар 20 хувиар нэмэгдүүлж, нийгмийн асуудалд нь зориулан 280 сая төгрөгийн тэтгэвэр, тэтгэмжийг олгоод байна. Энэ нь бидний “Хамтдаа бүтээж, хамтдаа хөгжих” зарчмын бодит илрэл юм.
Технологийн шинэчлэл ба Олон улсын статус
Компанийн үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор олон улсын төслийн санхүүжилтээр 631 сая төгрөгийн хөрөнгө оруулалт татаж, автопарк болон техник хэрэгслээ шинэчиллээ. Монголд анх удаа бүрэн автомат ялган ангилах машиныг нэвтрүүлж, аюулгүй байдлын стандартыг хангаснаар Дэлхийн шуудангийн холбооны “Алтан сертификат”-ыг хүртсэн нь манай чанарын баталгаа болж байна.
Стратегийн хэлэлцүүлэг: Ирэх 10 жилийн төлөвлөгөө
Бүх ажилтны хурлын үеэр салбарын манлайлагчид оролцсон “IPO 10 жил: Алдаа, оноо. Ирэх 10 жилийн амжилтыг өрдөх нь.” сэдэвт бодлогын хэлэлцүүлэг өрнөв.Хэлэлцүүлгийг “Монгол шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн модератор хийж, дараах панелистууд оролцлоо:
Монгол Шуудан ХК-ийн тухай
Монгол Шуудан ХК нь Монгол Улсын үндэсний шуудангийн үйлчилгээний оператор бөгөөд бүх нийтийн үйлчилгээний үүргийг хэрэгжүүлэгч, төрийн өмчийн давамгай оролцоотой, нээлттэй хувьцаат компани юм. Улсын хэмжээнд 385 салбар, 1,000 гаруй ажилтантайгаар Улаанбаатар хот болон 21 аймаг, 330 сумыг хамарсан хамгийн өргөн сүлжээгээр дотоодын болон олон улсын шуудангийн 70 гаруй хувийг гүйцэтгэдэг бөгөөд дэлхийн 192 улстай шуудан солилцдог.






