
Apple компанийн iPhone ухаалаг гар утасны 2025 оны сүүлийн 3 сарын борлуулалт бүх цаг үеийн рекордыг эвдэж, хамгийн өндөр борлуулалт үзүүлжээ.
Apple компанийн 2025 оны 4-р улирлын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 16 хувиар өсөж, 144 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь 2021 оноос хойш бүртгэгдсэн хамгийн өндөр өсөлт бөгөөд үүнд БНХАУ, Европ, Америк, Японд iPhone гар утасны борлуулалт өссөн нь тодорхой нөлөө үзүүлжээ.
Нөгөө талаас Apple компанийн бусад бүтээгдэхүүний борлуулалт буурсан үзүүлэлттэй гарчээ. Apple Watch, AirPods зэрэг бүтээгдэхүүний борлуулалт 3 хувиар, Mac компьютеруудын борлуулалт 7 гаруй хувиар буурсан байна.
Apple компанийн CEO Тим Кук iPhone гар утасны эрэлт нийлүүлэлтээ даваад байгааг онцолж, iPhone 17 гар утасны эрэлт хүлээлтийг давсан болохыг дурдаж, одоогийн байдлаар компанид нь хэрэглэгчдийн хэрэгцээг хангах боломж хязгаарлагдмал байгаа тухай мэдэгджээ.
Apple компани энэ онд үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд 16 тэрбум ам.долларыг зарцуулахаар төлөвлөжээ
Эх сурвалж: BBC






