
Айл бүр тоосоо “гөвж”, идээ будаа тэргүүтнээ засаж, ахан дүүсээрээ учран золгодог монгол түмний их баяр цагаан сар айсуй. Ирсэн гийчнийхээ алгыг дээш харуулах бэлэг сэлт бэлддэг ч ямар материалаар хийгдсэн гэдгийг нь үл мэдэх импортын бараанд монгол мөнгөө зарлагадах нь бий. Иймд Өрөг.мн сайт “Монгол төгрөгөө Монголдоо үлдээе” уриалгыг дэвшүүлж, үндэсний үйлдвэрлэгчдийнхээ цагаан сарын бэлгийн багцыг цувралаар танилцуулж байна. Цувралын энэ удаагийн дугаартаа “Mon Gloves” брэндийг онцолж байна.
- Захиалга: 88891438
- FB page: “Mon Gloves”
“Mon Gloves” бол гурван үе дамжсан Үндэсний үйлдвэрлэгч компани. Монгол хонь, ямааны ярьсаар 30 жил бээлий үйлдвэрлэж буй. Өдөрт 150-200 ширхэг бээлий үйлдвэрлэдэг.

Тус компани цагаан сарын баярыг тохиолдуулан арьсан бээлийнүүдээ хямдралтай үнээр худалдаалж байна. Соёолж моллын нэг давхарт гарч буй “Амар байна уу” үзэсгэлэн худалдаагаар зочилж, 25,000 болон 50,000 төгрөгийн бээлийнүүдээс сонголтоо хийх боломжтой. “Mon Gloves” нэрийн бэлгийн хайрцагт хийж өгч байгаа аж.
25,000 төгрөгийн бээлий даавуун дотортой. 50,000 төгрөгийнх нь торгон, илүү нимгэн, хонины ноосон дотортой. Зөвхөн хар биш өнгөний сонголтууд байгааг дуулгая. Мөн хоёрдугаар сарын 1-нээс UG Arena-д болох “UG Expo”-д оролцож, арьсан бээлийгээ борлуулах нь ээ.




“Mon Gloves” компанийн захирал Б.Болдбаяр “Бээлийнүүдээс маань бэлгийн хайрцаггүйгээр нь авч болно. Бэлгийн хайрцаггүй авах бол 25,000-ынх нь 20,000 төгрөгөөр, 50,000-ынх нь 45,000 төгрөгөөр аваарай. Мөн хөдөө орон нутгийн захиалагч нараа бас мартаагүй ээ. 10-аас дээш захиалга өгвөл бид унаанд тавиад өгнө. Үзэсгэлэн худалдаанууд дээр ирэх боломжгүй бол Мандухай зочид буудлын чанx ард 2/30 байрны баруун талын 1 давхарт байрлах үйлдвэрээс ирээд авч болно” хэмээв.
Мөн “Mon Gloves” хайрын баярыг тохиолдуулан зөвхөн эрчүүдэд зориулсан багц гаргажээ. 110,000 төгрөгийн тус багцад арьсан тэлээ, картны түрийвч, бээлий багтсан байна.








