
Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Б.Амарсайхан, Д.Саяннямбуу, Л.Алтан-Очир нарт холбогдох хэргийн шүүх хурал өндөрлөж шийдвэрээ танилцууллаа.
Тодруулбал, Шүүгдэгч Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Б.Амарсайхан, Л.Алтан-Очир нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 20.16.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.
Шүүгдэгч Ц.Санжаачойпэлийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4.2.1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаанд зорчих эрх хязгаарлах ял. Шүүгдэгч Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир, Б.Амарсайхан дээрх зүйл заалтаар найман сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар, Шүүгдэгч Д.Саяннямбууг эрүүгийн хуулийн 11.6.1 дэх хэсэгт зааснаар 1 сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэлээ.






