“Юань солино” гэх зарын дагуу 58 сая төгрөг залилуулжээ

Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн” үргэлжилж байна.
Тус тэмцээний албан ёсны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
Тэмцээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 957 сурагч 14 насны ангилалд өрсөлдөж, оюун ухаанаа сорьж байна.
Нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон Нийслэлийн шатрын холбооны тэргүүн Б.Мөнхбат нар Улаанбаатар хотод шатрын спортыг хөгжүүлэх, цаашид зохион байгуулах тэмцээн, уралдаанд хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр нийслэлийн Засаг даргын дэргэд өсвөрийн шатарчдын шигшээ баг байгуулахаар боллоо.






