
Оны өмнө буюу 12 дугаар сарын 26-ны өдөр үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай нийтийн өргөдлийн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцсэн. Улмаар байнгын хорооны саналаар Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төсөлд санал хураасан ч дэмжигдээгүй.
Ингэснээр УИХ-ын дэгийн тухай хуулиар УИХ-ын даргын захирамжаар хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулахаар тогтсон.
Тэгвэл тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахлахаар болжээ.
Харин ажлын хэсэгт гишүүдээр, Р.Сэддорж, Ц.Баатархүү, Б.Батбаатар, П.Батчимэг, Э.Болормаа, Х.Жангабыл, Г.Лувсанжамц, С.Лүндэг, Ц.Туваан, Л.Энхнасан нар багтсан байна.
Тодруулбал, энэ ажлын хэсэг Үл хөдлөх борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар гаргасан нийтийн өргөдлийн дагуу үл хөдлөх хөрөнгө боловсруулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татварын асуудлыг судалж, холбогдох хуулийн төслийг боловсруулах үүргийг гүйцэтгэх юм.






