
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдааны дараа Боловсролын сайд Д.Наранбаяр дараах мэдээллийг хийлээ.
Нэгдүгээр сар нь их онцлогтой сар байдаг. Хүмүүс цалингаа бөөнөөр нь авах сонирхол өндөр , дээрээс нь олон жилийн тэтгэмж, нэмэгдлүүд авдаг сар учраас төрийн сан дээр ачаалал үүсдэг.
Өнгөрсөн жил танилцуулж байсан самбараа би харуулж байгаад ярья. Бид хэлэлцээрт заасныхаа дагуу нэмэгдэлгүй суурь цалин 1.484.000 мянга байсан бол 2.226.000 мянга, цэцэрлэгийн багшийн цалин 1.559.000 мянга байсан бол 2.338.000 мянга болж нэмэгдсэн нь үнэн.
Цалингийн нэмэгдэл дээр Сангийн яамтай бид ярилцаад багш нарын үндсэн цалингийн баталгааг сайжруулах, ингэхдээ янз бүрийн нэмэгдлүүд нь амьдралын баталгаа болохгүй гэдэгтэй санал нэгдэж үндсэн цалинг 70 хувь нэмэгдүүлсэн.
Шинэ багш дээр хэлэхэд, 20 жил багшилсан бол ур чадвар, орон нутгийн нэмэгдэл гээд нэмэгдээд явдаг. Орон нутгийн нэмэгдэл яг хэвээрээ буюу буураагүй. Нэмэгдэл хөлс бол илүү цагийн төлбөр, унаа хоолны зардал гээд 107 орчим мянган төгрөг төлж байсан.
Төсийн захирагч өгсөн төсвөөсөө хэтрүүлэлгүй олгох ёстой гэдэг шийдвэр гаргасан. Үндсэн цалин 70 хувьтай байх нь зөв. Ялангуяа залуу багш нар эхний 5 жил нь ажиллачхаад хүртэл бага цалин авдаг байдлыг болиулсан. Цаашид багшийн ачааллыг бууруулах тал дээр илүү ажиллана.
Багш зөвхөн багшлахдаа л анхаарна. Ур чадварын нэмэгдлийг олгохдоо журмыг нь нарийвчилж, хавтгайруулж олгохгүй. Нэмэгдлүүд нэмэгдээд байх тусам үндсэн цалин багасаад байна. Багш нарын цалин бүрэн олгогдож эхлээгүй байхад янз бүрийн таамаг яваад байх шиг байна. Үндсэн цалин нь амьдралын баталгаа болох хэрэгтэй” гэв.







Багш нарыгаа шалгалт авч чадавхжуул хүшхэд хөгжүүлж хичээлээ олигтрй заахгүй байж цалин гээд бдаг мөн хөдөөний сургуулиудын анги дүүргэлт 17-25 л бна хотод 45-55 байхад яагаад анги даалтыг ижил өгч бгаа судалгаагаа сайн хийгээчээ