
Айл бүр тоосоо “гөвж”, идээ будаа тэргүүтнээ засаж, ахан дүүсээрээ учран золгодог монгол түмний их баяр цагаан сар айсуй. Ирсэн гийчнийхээ алгыг дээш харуулах бэлэг сэлт бэлддэг ч ямар материалаар хийгдсэн гэдгийг нь үл мэдэх импортын бараанд монгол мөнгөө зарлагадах нь бий. Иймд Өрөг.мн сайт “Монгол төгрөгөө Монголдоо үлдээе” уриалгыг дэвшүүлж, үндэсний үйлдвэрлэгчдийнхээ цагаан сарын бэлгийн багцыг цувралаар танилцуулж байна. Цувралын эхний дугаартаа “Gobidara” брэндийг онцолж байна.
- Утас: 80680118
- FB page: Gobidara Mongolia
- Instagram: Gobidara Mongolia
“Gobidara” брэндийг онцлох болсон шалтгаан гэвээс;
Гадаадад ажиллаж, амьдардаг ойр дотныхондоо арц, ганга аваачиж өгөх гээд авч яваад онгоцны буудал дээр хураалгах тохиолдол бишгүй. Тэгвэл энэ асуудлыг “Gobidara” брэнд шийдэж чаджээ. Тэд монголчуудын ахуй амьдрал хэрэглээндээ уугиулж, шатааж хэрэглэдэг арц болон ганга өвсийг орчин үеийн хэрэглээнд тохируулан шингэн шүршлэг хэлбэрт оруулан дотооддоо үйлдвэрлэж буй юм.
Шүршдэг ганга, арцны савлагаа дээрх “Монголын үнэртэй салхи” гэдэг нүдэнд тусна.
Монголд ирсэн жуулчид “Монголыг санагдуулам үнэр” хэмээн шүршдэг арц гангыг нь сонирхон авдаг тухай “Gobidara” брэндийг үүсгэн байгуулагч Б.Цэнгэлмаа онцоллоо. Мөн тэрбээр гадаадад ажиллаж, амьдарч буй монголчууд тэдний энэхүү бүтээгдэхүүнд “Эморуулдаг бүтээгдэхүүн” гэж нэр өгсөн тухай ярьсан юм. Эх орных нь үнэрийг, өвөө, эмээтэйгээ хамт өнгөрүүлсэн хүүхэд насных нь дурсамжийг ийнхүү тэд савлаад зарж байна.
Энэхүү шүршдэг арц болон гангыг гэр, оффис болон машиндаа агааржуулагч, үнэртүүлэгч байдлаар ашиглах, гар болон утасны дэлгэц гэх мэт бүх төрлийн хатуу гадаргууг ариутгах зориулалтаар ашиглах боломжтой. Тус брэндийн шүршдэг ариун ганга болон арцыг MNS ISO 17025 итгэмжлэгдсэн лабораториор шинжлүүлэхэд агаар болон гарт бүх төрлийн гадаргууд хэрэглэсний дараа бактери вирусийн 100 дахин бууруулсан нь батлагдсан ба агаарыг ариутган сэтгэлийг сэргээдэг болохыг нь баталсан гэдгээрээ онцлог давуу талтай аж.



Мөн тэд 100% хөвөн даавуун материалаар хийгдсэн гангатай нойтон салфеткыг Монголдоо үйлдвэрлэж байна. Үүгээр ч зогсохгүй гангатай саван үйлдвэрлэж байна. Удахгүй шинэ бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байгаагаа дуулгасан юм.
2019 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа тус брэнд нь сар шинийн баярт зориулан дөрвөн төрлийн багц худалдаанд гаргажээ.
19000, 26000, 35000 төгрөгийн багцуудаас та Их Наядын зургаан давхарт гарч буй “Амар байна уу” үзэсгэлэн худалдаа болон Мишээл экспо дээр гарч буй үзэсгэлэн худалдаагаар зочлон сонгоорой.








Мөн тэд GOBIDARA MONGOLIA пэйж хуудсаараа дамжуулан захиалга авч, 24 цаг дотор хүргэж өгч байна. Та бүхэн захиалга өгөх болон бусад дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 80680118 дугаараар холбогдоорой.
ХЭРЭВ ТА БОЛОН ТАНАЙ БРЭНД МОНГОЛ ТӨГРӨГӨӨ МОНГОЛДОО ЦУВРАЛ КОНТЕНТОД МААНЬ ОРОЛЦОХЫГ ХҮСВЭЛ 89523752 ДУГААР РУУ ХОЛБОГДООРОЙ.






