
Үндэсний үйлдвэрлэгч “Талх Чихэр” ХК нь XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн хэвийн боовны үйлдвэрлэлийн нээлтээ өнөөдөр эхлүүллээ.
Жил бүрийн сар шинийн баярыг угтан зохион байгуулдаг уг арга хэмжээг морь жил гарч байгаатай холбоотойгоор “Өрнөн дэвжих ерөөлтэй цагаан сар” нэрийн хүрээнд Монголын хамгийн том хэвийн боовыг үйлдвэрлэн танилцуулсан бөгөөд өсөн дэвжих, өргөжин дэлгэрэхийн буян хишгийг даллан есөн есийн билэг ерөөл шингэсэн 81 хэвийн боовоор тавгийн идээ засаж, улс эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан 81 азай буурайд сар шинийн тавгийн идээ бэлэглэлээ.
Түүнчлэн Монгол Улсын Хүнсний манлай үйлдвэр “Талх Чихэр” ХК нь Хүнсний аюулгүй байдлын менежментийн FSSC 22000 стандартын тогтолцоог түүхий эд татан авахаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн гарах бүхий л шат дамжлагадаа нэвтрүүлсэн байдаг. Ингэснээр хэрэглэгчдийн гарт хүрч бүх бүтээгдэхүүн:
- Хүнсний аюулгүй байдал
- Эрүүл ахуйн шаардлага
- Хуурамч бүтээгдэхүүн агуулаагүй байх чанарын баталгааг бүрэн хангаж байгаа юм.






















