Энэ онд 78.5 км урт дугуйн зам барихаар төлөвлөжээ

Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг шинээр барих тендерийг зарлалаа.
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг шинээр барилгажуулах ажлын нээлттэй тендер шалгаруулалтыг энэ сарын 19-ний өдөр зарлалаа. Тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлага, шалгуур үзүүлэлт хангасан аж ахуй эрхлэгч тендерт материалаа ирүүлнэ. Тендерийн материалыг 2026 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн 09:00 цагаас өмнө хүлээн авна.
Тендерийн нээлтийг 2026 оны хоёрдугаар сарын 9-ны өдрийн 09:30 минутад худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn
)-ээр зохион байгуулна. Зөвхөн дотоодын аж ахуйн нэгжүүд тендерт оролцоно.






