
Үндэсний их баяр наадамд үзүүрлэж Монгол Улсын гарьд цол хүртээд байсан Н.Өсөхбаяраас допинг илэрсэн. Улмаар уг шинжилгээний хариуг үл зөвшөөрч, холбогдох байгууллагуудад гомдол гаргасан юм.
Тэгвэл Монголын Олон Улсын ба Үндэсний Спортын Арбитрын дэргэдэх Допингийн Давж Заалдах Комиссоос дараах мэдэгдлийг гаргажээ.
Мэдэгдэлд “Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын допингийн Давж заалдах комисс үндэсний бөхийн тамирчин Н.Өсөхбаяраас Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллага (НҮТББ), Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Үндэсний их баяр наадмын Бөхийн салбар хороо, Үндэсний их баяр наадмын бөхийн салбар хорооны Үр дүнгийн удирдлагын баг-д холбогдуулан гаргасан өргөдлийг хүлээн авч, хянаад давж заалдах журмаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг үүсгэлээ”гэв






