Өвөрхангай аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Өрөг.мн сайтын өнгөрсөн долоо хоногийн “Гашуун яриа” нэвтрүүлгийн зочноор дуурийн дуучин Б.Жавхлантөгс оролцсон билээ. Тэгвэл тэрбээр уран бүтээлийнхээ дараагийн томоохон алхам болох бие даасан тоглолтоо хийхээр болсноо олон нийтэд дуулгалаа.
Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудсаар дамжуулан “Үнэхээр гайхалтай, би маш их баяртай байна. Corporate Convention Centre-д бие даасан тоглолтоо хийхээр боллоо. Бүр үнэхээрийн их баяртай байна. Ийм сайхан боломж олгож, дэмжиж урам өгсөн Т.Ганболд ахдаа сэтгэлээсээ баярлаж, талархаж байгаагаа илэрхийлье. Би юу чаддаг, мэддэг бүх зүйлээ үзүүлэх болно оо. Баярлалаа” хэмээн бичжээ.






