
Кино урлагийн зөвлөл, БНХАУ-аас Монгол Улсад суугаа бүрэн эрхт Элчин сайдын яам, The Filmbridge ХХК хамтран 2025 онд нээлтэй хийсэн “Death to Rights” буюу “Нанжины гэрэл зургийн газар” киног олны хүртээл болголоо.
Тус кинонд Дэлхийн хоёрдугаар дайны үед Япончуудын эзлэн түрэмгийлэл, Нанжин хотын гэмгүй иргэдийг хэрхэн тарчлаан зовоож буй мөчин түүхэн баримт, гэрэл зургаар дүрслэн үзүүлжээ. Кинонд гарч буй Нанжины зургийн студи нь одоогийн Гүйлилан орчим нутаг дэвсгэрт оршиж байжээ. Тухайн үеийн Японы цэргийн офицеруудын явуулсан хальснаас зураг гарган авч байхдаа Япон цэргүүдийн энгийн иргэдийг тарчлаан зовоож, хүнлэг бус хандаж байх үеийн зургийг олж илрүүлсэн байдаг. Өдгөө тухайн гэрэл зургийн цомог БНХАУ-ын хоёрдугаар архивд хадгалагддаг байна.
“Death to Rights” киноны өдөрлөгт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуан, Монгол Улс дахь НҮБ-ын системийг тэргүүлэх суурин зохицуулагч Яап Ван Хиердэн, Кино урлагийн зөвлөлийн төлөөлөл оролцов.









