
Хоёр жил хүрэхгүй хугацааны өмнө Хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Улаанбаатар хотоос нүүж Дархан-Уул аймаг руу нүүлгэх шийдвэрийг Ж.Энхбаяр сайдын үед Засгийн газрын тогтоол гарч байсан ч ХХААХҮ-ийн яамыг буцааж Улаанбаатар хот руу нүүлгэх асуудал яригдаж эхэллээ.
ХХААХҮ-ийн яамыг Дархан-Уул аймаг руу нүүлгэхэд 2,4 тэрбум төгрөг, ажилчдын орон сууцанд 3,1 тэрбум төгрөг тус тус зарцуулан байж нүүсэн гэтэл хоёр жил ч бололгүй ХХААХҮ-ийн яамыг Улаанбаатар хот руу нүүлгэх асуудлыг судалж байна гэв.
ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Бодлогын яаманд ажилладаг хүмүүсийн дийлэнх нь Улаанбаатар хотод ажиллах хүсэлтэй байгаа юм билээ. Өмнө нь ажилгүй болохгүйн тулд Дархан-Уул руу явсан одоо цаашид ажиллахад хүндрэлтэй, орон байр асуудалтай, хүүхдүүд хотод тусдаа байна, эмнэлгийн хяналтад байдаг гэх олон нөхцөл байдлууд байна. Манай яамны ажилтнуудын 40 хувь нь Улаанбаатар хотод үлдсэн хувь нь Дархан-Уул аймагт байдаг.
Бодлогын яам тусдаа байх нь хүндрэлтэй байгаа. Нэг бол Улаанбаатар хотдоо бүгд байна, нэг бол Дархан-Уул аймагтаа бүгд байна.
Дархан-Уул Улаанбаатар хооронд явахад би бол ядрахгүй байна. Харин зардал их гарч байна. Яам Улаанбаатар хот руу нүүх асуудлыг судалж байна.
ВИДЕО БҮТЭН ҮЗЭХ:






