
“Дакар Ралли-2026” уралдаанд тамирчид нийт 420 км уралдаж, уралдааны цаг тооцох нь 368км
“Дакар Ралли-2026” уралдаан Саудын Араб улсад энэ сарын 03-ны өдөр эхэлсэн. Уралдаан хөшгөө хаах мөч ойртсоор л байна. Баг тамирчид нийтдээ 10 дугаар гарааны дараа нийт 420км замыг туулан, уралдааны цаг тооцох нь 368км цаг байв.
48 дахь удаагийн Дакар Раллигийн 10 дахь гараа марафон гарааны үргэлжлэл өчигдөр(2025.01.14) болж өндөрлөв. Энэ өдөр мотоцикл, автомашинуудын хувьд (энэ бол Дакар гэж хэлэх мэт) хүндхэн өдөр байв.
Олон тамирчин (онхолдож) гэмтэж, машинтайгаа онхолдож цаг их алдан зарим нь уралдаанаа цааш үргэлжилүүлэх боломжгүй болсон хүндхэн өдөр болж өнгөрлөө. Энэ хүнд хэцүү замын нөхцөл нь манай тамирчин МУГТ Э.Халиунболдыг ч бас тойрсонгүй, тэрбээр элсэн манхантай замд унаж хэмнэлээ бага зэрэг алдсан ч эргээд уралдаанаа үргэжлүүлж амжилттай бариандаа орлоо.

“Тал нутгаас Дакарт” төслийн тамирчин Э.Халиунболд 4 цаг 54 минут 25 секундээр нийт тамирчдаас 20-р байрт Ралли-2 төрөлдөө 11-т орлоо. Харин ОУХМ П.Мөрөн 5 цаг 00 минут 44 секундээр нийт тамирчдаас 25-р байр, Ралли 2 төрөлдөө 16-р байрт орсон юм.
Энэ өдөр мотоциклийн тамирчдыг 1-т A.Van-Beveren 2-т R.Brabec 3-т L.Benavides нар өнгөлж уралдав.


Өнөөдөр уралдааны 11 дэх өдөр Bisha хотоос Al-Henakiyah хотын зүг нийт 882 км зам туулах бол уралдааны цаг тооцох 346 км хүнд хэцүү сорилттой замаар уралдаж байна.
11-р гарааны замын нөхцөл байдлаас дурьдвал 83% хатуу хөрс,7% элсэн,10% хадагхаг замтай нүүр тулахнээ.
















