1500 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орлоо

Иргэн та анх удаа орон сууц худалдан авсан бол 6 сая төгрөг хүртэлх татварын буцаан олголт авах боломжтой. Буцаан олголт авахын тулд иргэд e-tax.mta.mn цахим тайлангийн системд нэвтэрч, хоёрдугаар сарын 15-ны дотор татварын тайлангаа мэдүүлэх шаардлагатай юм. Өнгөрсөн онд тухайн иргэний төлсөн ХХОАТ-ын хэмжээнээс шалтгаалан буцаан олголт орно.
Анх удаа орон сууц худалдан авсны буцаан олголтын тайланг дөрвөн жилийн дотор мэдүүлж болдог аж.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Иргэний үнэмлэх
- Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа
- Худалдан авалтын баримт: Компаниас авсан бол төлбөрийн eBarimt, хувь хүнээс авсан бол нотариатын гэрээ
- НДШ лавлагаа
- 2% татвар төлсөн баримт
- Орлого нотлох баримт
- Банкны шилжүүлгийн баримт
М.ХОНГОР






